Испанид 16 хүүхэд миноксидил бүхий "бохир" эм хэрэглэсний улмаас “хүн-чоно синдром” өвчин тусч, бие нь бүхэлдээ үстэй болжээ. “El Pais”-д тус улсын эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд мэдээлэхдээ, дээрх эмийг уухаа зогсоомогц хүүхдүүдийн үсний ургалт саарсан талаар ярьсан байна.
Испанид дээрх эмийг Энэтхэгээс импортлон оруулж ирсэн гэж үзэж буй бөгөөд хэд хэдэн эмийн санд худалдаж байсныг нь хураажээ. Миноксидил нь судас тэлэх үйлчилгээтэй, үсний уутанцрын "тэжээл" болдог аж.
Эх сурвалж: THE DAILY MAIL
333 2019-08-28 103.14.38.144
манай улс шиг эмийг ус шиг уудаг, гадны эмийг шүтдэг хүмүүст энэ нэгийг санагдуулах бизээ. уг нь эх орныхоо эмийг шүтвэл бас үйлдвэрлэх зөвшөөрлийг зовоолгүй өгдөг бол мөн сайхнаа.