НАСА: Дэлхий рүү хоёр том солир ойртож байна

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

НАСА: Дэлхий рүү хоёр том солир ойртож байна

НАСА: Дэлхий рүү хоёр том солир ойртож байна

Дэлхийн хамгийн өндөр барилгуудаас ч том хэмжээтэй хоёр солир есдүгээр сарын 14-нд манай гаригтай ойр өнгөрнө гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлэв. Дэлхийн хамгийн өндөр барилга нь Дубай дахь Бурж Халифа (828 м) цамхаг, хоёр дахь нь Шанхай цамхаг (362 м) билээ.

NASA агентлагийн мэдээлснээр, 290-650 хүртэл метрийн диаметртэй, “2000 QW7” солир дэлхийн хажуугаар 5.3 сая км зайтай, секундэд 6.4 км хурдтай өнгөрөх ажээ. Мөн 120-260 хүртэл метрийн голчтой “2010 CO1” солир манай гаригийн хажуугаар мөн ийм зайтай, секундэд 14.4 км хурдтай өнгөрөх юм байна. Өмнө нь наймдугаар сарын 28-нд “2019 OU1” солир дэлхий рүү 1 сая орчим км-ын зайд ойртоно гэж мэдээлж байсан билээ.

Хэдийгээр одон орон судлаачид солирууд дэлхийд ямар ч аюул занал учруулахгүй гэж мэдэгдэж буй ч НАСА-гийн Дэлхий орчмын орон зай дахь объектыг судлах төв хянаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж