Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж байна.  Айлчлалын үеэр Монгол, Лаосын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 27-ны өдөр болж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Лаос Улсын Гадаад хэргийн дэд сайд  хатагтай Кхамфао Эрнтаван нар тус тус тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай  хөгжүүлэх боломжууд, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын 11 дүгээр хуралдааны үеэр тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нөөц бололцоо байгааг дурдав. БНАЛАУ-д төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын мегатөслүүд хэрэгжиж, ойрын үед ашиглалтад орсноор Монгол, Лаосын худалдаан дахь тээврийн саад тотгор арилж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хивс, ноос ноолуур, БНАЛАУ-аас хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цагаан будаа, кофе зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломж өсөх тул цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар талууд тогтов. Лаосын тал  монголын бизнес эрхлэгчдэд зориулж 10 мянган га газар, мөн эдийн засгийн чөлөөт бүс Саван-Сено-д бизнесийн чиглэлээр 5 га газар тус тус түрээслүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг цаашид хэрэгжүүлэх нь чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв.

Дэд сайд, хатагтай  Кхамфао Эрнтаван Лаос Улс Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл ажиллагаанд түлхүү оролцоход Лаос Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэв.

Талууд соёл, урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Зөвлөлдөх уулзалтаар талууд НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит Комиссийг ирэх онд Вьентьян хотноо, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулахаар тохиров.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж