Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын ачаалал нэмэгдэж, хаа сайгүй түгжрэл үүсээд байна. Ялангуяа Халх голын байлдааны 80 жилийн ой тохиолдож байгаатай холбоотой хотоос гадагш чиглэх хөдөлгөөн буюу Хүй долоо худаг явах чиглэлийн замууд хэт их ачаалал аван түгжрэл үүссэн тул нийт эрхэм жолооч ард иргэд нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг албаныхан анхааруулж байна.
Ачаалал авсан замууд:
-Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны зам зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны гүүр урд болон хойш чиглэх хөдөлгөөн
-Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр урдаас хойш чиглэх хөдөлгөөн
-Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугын хөдөлгөөнүүд ачааллаа авсан байна.
Холбоотой мэдээ