Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцны асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцны асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцны асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Гемодиализийн өвчтөнд үзүүлэх эмчилгээний ба Сувилахуйн тусламжийн дэвшил" сэдэвт Монгол Японы бөөр судлалын салбарын мэргэжилтэний 3-р уулзалт семинар ЭМЯ-ны “В” зааланд болно. Холбоо барих утас:99073296, 99039950, 99041556
  • Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл байгуулах анхдугаар хурал МҮХАҮТ-д болно

10.00

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Тус хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах зэрэг нийт долоон асуудал хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119921, 80020878
  • “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд Монгол-Орос-Хятад улсын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан бага хурал Holiday Inn  зочид буудалд зохион байгуулагдана.

11.00

  • 60 оюутанд 91 сая 217 мянга 700 төгрөгийн тэтгэлэгийн батламж гардуулах ажиллагаа Нийслэлийн Хангарди ордны 14 давхрын А танхимд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 86061232, 99187024, 80100294
  • Оюу толгой ХХК-аас Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд хандивын тоног төхөөрөмж гардуулах нээлтийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэгчийн гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 95051779, 88105869
  • Монгол Улсын Их Сургуулийн урилгаар Нагояа их сургуулийн профессор, Химийн салбарын Нобелийн шагналтан професоор Ноёори Рёожи Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Монголын их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачдад зориулсан лекцийг Новотел зочид буудлын хурлын танхимд уншина.  Нобелийн шагналтан професоор Ноёори Рёожи 13.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99002019
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явц болон сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагын иргэдэд өгсөн мэдээллийн талаар тайлбар мэдэгдэл хийнэ. Холбоо барих утас: 88104671
  • Спортын төв ордны 303 тоотод Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээн эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хуралтай.

12.00

  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 108 тоот Хэвлэлийн танхимд "2019-2020 оны хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Холбоо барих утас:99990528
  • Хуульчид "Хараат бус шүүхийн төлөө" жагсана. Жагсаал Хуульчдын холбооны гаднах Хуульчдын талбайд болно.
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулж явган хүний зам хаасан ТҮЦ-үүдийг албадан чөлөөлнө. Холбоо барих утас: 88049313

14.00

  • Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно. Холбоо барих утас: 80117121
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж