ОХУ: Цоо шинэ нисдэг тэргийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

ОХУ: Цоо шинэ нисдэг тэргийг бүтээнэ

ОХУ: Цоо шинэ нисдэг тэргийг бүтээнэ

Өмнө бүтээсэн бүхий л нисдэг тэрэгнүүдийн давуу талуудыг нэгтгэсэн цоо шинэ нисдэг тэрэг бүтээхээр ажиллаж байна хэмээн “Ростех” группын бүрэлдэхүүнд багтдаг “Вертолеты России” холдингийн Инноваци хариуцсан захирал Андрей Шибитов хэллээ.

"Цоо шинэ нисдэг тэрэг байх болно. Хуучны давуу технологиудаас гадна орчин цагийн технологийг хослуулсан байх юм. Өмнө хийж ирсэн бүхий л загваруудаас зарчмын хувьд тэс өөр байна гэдгийг хэлье” хэмээн Шибитов хэлсэн байна.

Одоогийн байдлаар төсөл боловсруулалтын шатандаа байгаа аж. Миль болон Камовын зохион бүтээх товчооны шилдэг шийдлүүдийг хослуулахаар төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж