Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд | News.MN

Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

1990 оноос хойших оросуудын салалт, гэрлэлтийн тоо аль, аль нь хамгийн бага хэмжээнд хүрснийг ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны үзүүлэлт харуулж байна. Гэрлэлтээ оройтож батлуулдаг болсон, бас гэрлэлтээ батлуулахгүйгээр гэр бүл зохион амьдардаг хүмүүс олширсон нь үүний шалтгаан хэмээн шинжээчид үзэж байна.

Орон сууцны ипотекийн зээл гэр бүл салахгүй байхад зохих нөлөө үзүүлж байгааг бас шинжээчид тэмдэглэж байна. Ялангуяа том хотуудад ипотекийн зээлтэй учраас гэр бүлээ цуцлуулахгүй амьдарч байгаа хүмүүс олширч байгаа юм.

Өнгөрсөн 2018 оны статистикийн үзүүлэлтээр 1000 хүнд дөрвөн салалт ногдсон нь нийтдээ 583 мянга 942 гэр бүл салсан гэсэн үг юм. Гэр бүл салалтын үзүүлэлт үүнээс өмнө 1990 онд хамгийн бага түвшинд байжээ. 1990 онд 1000 хүнд ногдох гэр бүл салалт 3,8 байсан байна. Харин эсрэгээр хамгийн өндөр үзүүлэлт 2002 онд байжээ. 2002 онд Орост 853 мянга 647 хос гэрлэлтээ цуцалжээ.

Гэрлэлтийн тухайд өнгөрсөн 2018 онд 893 мянган хос хуримласан байна. 1990 онд 1,3 сая хос хуримлаж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-29 49.0.212.156

Оросууд сална уу, сарнина уу, бидэнд ямар хамаатай юм

Avatar

ИРГЭН 2019-08-29 66.181.164.222

за оросууд сална уу сууна уу маньд ямар падлий бнаа. Энэ асуудлаар одоо бөөн хэлэлцүүлэг болноо монголсууд кккк

Avatar

хэхэ 2019-08-29 66.181.191.105

үмхий хулмаснууд

Avatar

Энх 2019-08-29 119.40.98.162

Ипотекийн зээлийн хүү хэд байдаг юм бол ОХУ-д

Avatar

Ану 2019-08-29 202.131.225.150

google-s hai medehgui bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж