Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

Хуримладаг ч үгүй, салдаг ч үгүй болжээ, оросууд

1990 оноос хойших оросуудын салалт, гэрлэлтийн тоо аль, аль нь хамгийн бага хэмжээнд хүрснийг ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны үзүүлэлт харуулж байна. Гэрлэлтээ оройтож батлуулдаг болсон, бас гэрлэлтээ батлуулахгүйгээр гэр бүл зохион амьдардаг хүмүүс олширсон нь үүний шалтгаан хэмээн шинжээчид үзэж байна.

Орон сууцны ипотекийн зээл гэр бүл салахгүй байхад зохих нөлөө үзүүлж байгааг бас шинжээчид тэмдэглэж байна. Ялангуяа том хотуудад ипотекийн зээлтэй учраас гэр бүлээ цуцлуулахгүй амьдарч байгаа хүмүүс олширч байгаа юм.

Өнгөрсөн 2018 оны статистикийн үзүүлэлтээр 1000 хүнд дөрвөн салалт ногдсон нь нийтдээ 583 мянга 942 гэр бүл салсан гэсэн үг юм. Гэр бүл салалтын үзүүлэлт үүнээс өмнө 1990 онд хамгийн бага түвшинд байжээ. 1990 онд 1000 хүнд ногдох гэр бүл салалт 3,8 байсан байна. Харин эсрэгээр хамгийн өндөр үзүүлэлт 2002 онд байжээ. 2002 онд Орост 853 мянга 647 хос гэрлэлтээ цуцалжээ.

Гэрлэлтийн тухайд өнгөрсөн 2018 онд 893 мянган хос хуримласан байна. 1990 онд 1,3 сая хос хуримлаж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж