"Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүд чуулна

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

"Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүд чуулна

Дэлхий нийтээр 2030 он хүртэлх хугацааны Тогтвортой хөгжлийн зорилгоо тодорхойлж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий Ассамблейн 70/1 тоот тогтоолоор “Эх дэлхийгээ шинэчлэе” уриан дор, охид, эмэгтэйчүүд чанартай боловсрол эзэмшиж, эдийн засгийн нөөц, улс төрийн оролцооны адил боломжийг эдлэх, бүх түвшинд ажил хөдөлмөр эрхлэх, удирдах, шийдвэр гаргах түвшинд хөвгүүд, эрэгтэйчүүдтэй эн тэнцүү боломжоор хангагдсан байх ёстойг баталсан.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор устгана гэж уриалсныг Монгол улс талархан дэмжиж, сайшаан хүлээн авсан билээ.

Монгол эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг олноороо дүгнэн хэлэлцэж, хөрш зэргэлдээ улс орнуудын сайн жишээ, эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийн санал бодол дээр тулгуурлан шийдлүүдийг санал болгох зорилгоор “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2019 оны 9 сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж