Б.Тамир: Анги бүр бүрэн хэмжээний киноны дайтай бүтсэн | News.MN

Б.Тамир: Анги бүр бүрэн хэмжээний киноны дайтай бүтсэн

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Б.Тамир: Анги бүр бүрэн хэмжээний киноны дайтай бүтсэн

“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн” зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан “Фантастик” продакшны уран бүтээлчид арван  жилийнхээ ойг угтаж “37-р точка” олон ангит уран сайхны кино бүтээжээ. Нийт 21 ангитай тус бүтээлд 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон байна. Тэгвэл  өнөөдөр /2019.08.28/  "Фантастик" продакшны  уран бүтээлчид  “37-р точка ” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон талаар  мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр тус киноны ерөнхий найруулагч МУСТА, Б.Тамираас цөөн асуултад хариулт авсан юм.

-"Фантастик" продакшны анхны олон ангит кино тун удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ том ажлын ард гарсан танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа.

 -“37-р точка” кино бусад олон ангит киноноос юугаараа онцгойрох вэ?

Энэхүү уран бүтээл “Фантастик” продакшны анх удаа хийж байгаа олон ангит кино. Өөрсдийнхөө хийсэн бүтээлийг үзэгчдэдээ тайлагнахад бэлэн болоод байна. Мэдээж өмнө нь монголд хийгдэж байсан олон ангит  киноноос “ 37-р точка” бүхэлдээ онцлог. Ер нь “Фантастик” продакшн уран бүтээл хийх бүртээ  цензур тогтоох  зорилготой ажилладаг. Ямар ч байсан миний анзаарч байгаагаар Монголд энэ хэмжээнд олон ангит кино хийгдэж байгаагүй. Киноны нэг анги гэхэд л  бүрэн хэмжээний киноны дайтай хийгдсэн гэдгээрээ ихээхэн онцлог.

Тэгвэл энэхүү киногоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Кино тэр чигтээ л хүний амьдралыг өгүүлэх болно. 37-р точкад амьдардаг хэсэг залуус явсаар байгаад Улаанбаатарт ирж байгаа үйл явдал гарна. Цаг хугацааны хувьд яг тэдэн он гэсэн зүйл байхгүй. “Фантастик”-ийн залуус маань киноны ихэнх үйл явдлыг ийм цаг үе байсан бол гоё байхдаа гэсэн өөрсдийнхөө төсөөллөөр сэтгэж бүтээсэн. Гэхдээ мэдээж энэ нь Монгол Улсад болж байсан тод томруун үйл явдлуудтай холбогдоно.  Кино маань үндсэн үйл явдлаар нь хуваасан нийт хоёр бүлэгтэй, бүлэг бүр нь арван ангиас бүтэж байгаа. Скаймедиа видео санд киноны нэгдүгээр анги есдүгээр сарын 12-нд орох бол  есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Стар ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болно. Анги бүрийг долоо, долоо хоногийн хүлээлттэйгээр үзэгчдэдээ хүргэнэ.

-Яагаад киногоо долоо, долоо хоногийн зайтай үзэгчдэд хүргэхээр   болов. Киноны хоёр бүлэг дууслаа гэхэд цааш нэмж бүлэг  хийх үү?

-Тухайлбал,  сүүлийн хэдэн жил “Game Of Thrones” телевизийн цуврал дэлхийг байлдан дагууллаа. Тус кино олон хоногийн зайтай гарахад бид  үзсээр л байсан шүү дээ. Манай үзэгчид тэрхүү соёлд суралцсан  гэж бодож байна. Киноны хоёр бүлэг дууслаа гэхэд цааш үргэлжлэн хийгдэх эсэхийг хэлж мэдэхгүй юм.  Кино маань үзэгчдийн таашаалд хэр нийцэхээс шалтгаалж байдал яаж ч эргэж болно.

-Кинонд 1970-1980 оны  үйл явдлыг харуулж байгаа болохоор обьектууд олдохгүй хэцүү байв уу. Хүндрэл бэрхшээл юу байв?

-Мэдээж объектууд хомс байсан учраас ихэнхийг нь өөрсдөө хийсэн. Тухайн үеийн олон ч объектуудыг бид өөрсдөө зассан. Нэг объектыг 7-8  хувиргаж ч байсан. Эмнэлэг, цагдаа, нийтийн байр, бүжгийн клуб, сургууль, шорон гээд л… Энэ дашрамд хэлэхэд хуучны барилга байшингуудыг өв соёл болгож авч үлдэх тал дээр төр  анхаарахгүй бол дараа, дараагийн уран бүтээлчид 1970-1980 оны   кино хийе гэхэд хэцүү санагдаж байсан шүү. Гэхдээ энэ миний хувьдаа эмзэглэж явдаг зүйл.

-Ярианы төгсгөлд киноны нэрийг асуухгүй өнгөрч чадахгүй нь?

 -"Точка" гэдэг үгийг задлаад үзэхээр цэг гэсэн утгатай. Хүмүүс цэг гэдэг утгаар  нь биш Орос хэллэгээр нь бодоод байгаа. Харин 37 нь миний утасны дугаарын тоо. /инээв/

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүний хийж байгааг хүлээн зѳвшѳѳрч авах гээхийн ухаанаар хандаж сур хүмүүсээ 2019-08-28 103.212.119.38

Кино шүү дээ найзууд аа. Найруулагч нь ѳѳрѳѳ тайлбайрласан байна ш дээ. Ѳѳрсдийн тѳсѳѳллѳѳрѳѳ хийсэн гээд… Энэ чинь баримтат кино биш шүү дээ…

Avatar

Зочин 2019-08-28 202.9.46.33

Би нэгийг нь ч үзээгүй юм бн. Надтай ижилхан хүн бн уу?

Avatar

үгүйсгэх, гоочлохоос өөрийг хийж яаддаггүй хүмүүст 2019-08-28 103.14.38.145

доор сэтгэгдэл бичсэн хүмүүсийг гайхаж байна.
1. Уран сайхны кино. Түүхийн баримтат нэвтрүүлэг биш.
2. Хүний хийсэн юмыг гоочлох биш, харин дэмжих, таалагдахгүй дуугай л байх
3. Өөрийнхөө энэ нийгэмд юу хийснийг дүгнэх хэрэгтэй, хүний хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх нь манайхны ганц хийж чаддаг зүйл нь. Тун харамсалтай.
Харин ч сүүлийн үеийн кинонууд сайжирч байгаа бүх л талаараа.

Avatar

Зочин 2019-08-28 202.131.231.86

Юун олон юм ярьдын нэг, хоёр, гурав гээд л хуцаж гэнэ. Нэг л юмаа ярь

Avatar

Зочин 2019-08-28 202.9.42.179

Peaky Blinders л байна шдээ. Монголчууд чинь бас гаднын юм үздэг юм шүү. Та нарын хийсэн балай юмыг, бас хошин шогоос өөр юм үздэггүй гэж боддог юм биш биз?

Avatar

Зочин 2019-08-28 103.57.93.90

Yadargastai sagsuu novshnuud ve dee. Oscart devshidgu l bol od gej baihas bolison. Neg l biyee tooson deeguur harsan brand yarisan sagsuu batsaanuud hiij bga yum n boon huulbar hulgai

Avatar

Зочин 2019-08-28 202.9.40.175

chamd hiij bga ym bhkushde amisgaa mn

Avatar

Бат-өлзии 2019-08-28 122.201.21.226

Монгол хөрсөн дээрээ буусан кино хиймээр б.на. Одооны залуучууд яаж хүлээж авах бэ гэдэг нь сонин б.на. тв-гээр гарсан хэсгийг нь харахад арай л МОНГОЛ бишээ гэдэг нь тодорхой б.на. ТАМИР ГЭДЭГ ХҮҮХЭН СОЛИСОН МАНГАР БАЦААНЫГ АРАЙ Л ХӨӨРӨГДӨӨД ОНГИРООГООД Б
.НА ШҮҮ.

Avatar

зочин 2019-08-28 202.126.89.11

том толгойтын романс нь 90-ээд онд де вито-гийн тоглосон босс авгайгаа а**х гээд хөглөдөг инээдмийн киног тэр чигээр хуулчихсан.яагаад өөрсдөө сэтгэж монгол ахуйгаа тусгасан кино хийж болдоггүй юм.маш нууц кино бол бүр арай ч дэндүү тэнэг.тэр үеийн цэргийн амьдралыг арай ч гутаачихсан.батөлзий өөрөө уг нь тэр үеийн амьдралыг илүү сайн мэдэх ёстой доо.энэ кино ч гэсэн рекламыг нь харахад монгол кино лав биш.бодвол хүнсний 20-н ч юм уу хятад монголчуудын зодооныг гаргах гэсэн бололтой.

Avatar

Зочин 2019-08-28 202.9.40.1

bitii uz

Avatar

зочин 2019-08-28 202.126.89.11

хийсэн кинонууд нь хэтэрхий давстай бодит байдлаас сэдэвлэсэн гэдэг боловч болсон үйл явдлаас тэс ондоо болдог.хэдий өөрийн үзэл санааг нэмж киног сонирхолтой болгож болох авч дэндүү монголын хөрсөн дээр буухгүй кино хийж залуучуудын тархиаг угааж байна.миний ах атаман кино зүгээр л гонконгийн 90-ээд оны киног дуурайчихсан.монголд ийм явдал хэзээ ч байгаагүй байх ч боломжгүй.монгол арай ч төргүй хуульгүй мафи нь эзэлчихсэн 90-ээд оны орос 70-аад оны гонконг шиг байгаагүй.

Avatar

Зочин 2019-08-28 203.91.115.38

Ene olon zaluuchuudiig bazaj yvna gedeg udirdagch hunii uhaan yumdaa. Respect Tamir aa. Odoo shine shan zaluu jujigchidiig gargaj irmeer baina.

Avatar

фэн 2019-08-28 64.119.26.125

мундаг залуус шүү_илүү их гоё бүтээлүүдийг хийгээрэй.

Avatar

zochin 2019-08-28 66.181.187.217

37-r tseg gekhed l bolokh yum bishuu. zaawal oros ug oruulaad yadag yum bol doo. tochka gedeg chini orosoor tseg gesen ug shuu dee .

Avatar

Зочин 2019-08-28 202.179.24.52

Точка гэдэг нь угаасаа Монголд төмөр замын тээвэр үүссэнээс хойш нутагшсан орос үг. Точка гэхээр төмөр замчид тэдний үр хүүхэд хамаатан садан бүгд л ойлгож мэднэ. Суурин амьдралтай зам засвар, арчилгаа, зөрлөг, аюулгүй ажиллагаа хариуцсан төмөр замчдын тосгон гэж ойлгоно.

Avatar

Зочин 2019-08-28 202.9.42.179

Засс

Avatar

Зочин 2019-08-28 202.131.231.86

Засс шаана биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж