Жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр эрэгтэй эрэгтэй 81 кг болон эмэгтэй 63 кг-н жингийн барилдаан болж шилдэг тус бүрдээ жингийн шилдэг 8 бөх шалгараад байна.
Манай улсаас эмэгтэй 63 кг-н жинд өрсөлдөж буй Б.Ганхайч Бразил, Канад, Италийн жүдочдыг буулган аваад хэсгийн аваргын төлөө алдарт бөх Словений Т.Трстеняктай барилдан даралтаар хожигдсон. Хэдийгээр хүчтэй өрсөлдөгчид хожигдсон ч шилдэг 8-д шалгарсан Б.Ганхайч дагах барилдаанд шилжлээ. Тэрээр орой Нидерландын С.Вермертэй барилдах бөгөөд ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Энэ жингийн хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий 3 алт, хошой мөнгөтэй Францын К.Агбеньену, олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэлтэй Словений Т.Трстеняк, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэлтэй Японы М.Таширо болон дэлхийн аваргын хүрэлтэй Нидерландын Ж.Фрэнссен нар шалгараад байна.
Энэ өдөр манай улсаас барилдсан Б.Мөнгөнчимэг эхний өрсөлдөгчдөө хожигдож үзэгчдийн суудалд шилжсэн бол эрэгтэй 81 кг-д барилдсан О.Уугабаатар Гүржийн бөхөд хожигдон тэмцээнээ өндөрлүүлээд байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ