Цэрэг амиа алдсан хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Цэрэг амиа алдсан хэргийн шүүх хурал хойшлов

Цэрэг амиа алдсан хэргийн шүүх хурал хойшлов

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.28/ 12:00 цагт товлогдоод байсан А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх есдүгээр сарын 5-н хүртэл хойшлуулжээ. Шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаан хэлснээр шүүх хурлыг хойшлуулжээ.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сард гарсан. Амиа алдсан цэрэг А нь Орхон аймгаас 2018 оны 11 дүгээр сард татагдан ирсэн, 19 настай байлдагч байсан юм.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, шүүх хуралдааны товыг өнөөдөр товлоод байсан билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж