ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Жуковский хотод нээгдсэн олон улсын агаар-сансрын техникийн "МАКС-2019" үзэсгэлэнд зочлох үеэрээ 2017 онд мөхөөлдөс авсан худалдагч бүсгүйгээс дахин мөхөөлдөс авсан байна.
Хоёр жилийн өмнө тус үзэсгэлэнгийн үеэр Путин сайд нар болон “Ростех”-ийн тэргүүн Сергей Чемезовтой хамт мөхөөлдөс иджээ. ОХУ-ын Төрийн тэргүүн энэ онд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэргүүтэй бүх зочноо мөхөөлдсөөр дайлж, нийт 5000 рубль төлсөн байна. Тэрбээр худалдагчид "Хариултыг нь Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуровт агаар сансрын үзэсгэлэнгээ улам хөгжүүл гээд өгчих" хэмээн хошигножээ.
Путин өөртөө “Коровка из Кореновки” нэртэй мөхөөлдөс сонгосон бөгөөд 2017 онд мөн түүнийг идэж байсан аж. Мөхөөлдөсний үнэ хоёр жилийн өмнөхөөсөө 10 рублиэр өсжээ.
Эх сурвалж: HAND OF MOSCOW
Холбоотой мэдээ