Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр /2019.08.27/нээсэн. Уг зам хөдөлгөөний эрчим ихтэй учраас хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэхэд түгжрэл үүсдэг.
Тиймээс иргэдийг ая тухтай байлгах үүднээс зорчих хэсгийн хөдөлгөөнийг ийнхүү ашиглалтад оруулжээ. Гэхдээ тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй, үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх аж. Үүний дараа гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөх юм байна. Замын шинэчлэлийн ажлыг Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар 2019 оны долоодугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.
ЗАМ ГЭЖ ТАМ 2019-08-28 202.179.27.78
ТУН ДАВГҮЙ БҮРЭН ЦУТГАМАБЕТОН ЗАМ БАЙСАН ДАА . ЯАЦАН ГЭЖ СОЛЬСЫМ БОЛ …
зочин 2019-08-28 43.242.243.215
замын 1 р эгнээнд машин зогсож байгаа цагт бөглөрөл хэзээ ч буурахгүй 2 эгнээ байвал 1 – р эгнээ зогсоол эгнээ болговол 1,2-р эгнээ зогсоол , тэгээд болоогүй хөндлөн гулд зогсоно.
Зочин 2019-08-28 202.131.227.114
Бид өнөөдр 21-р зуунд амьдарч байна. Гэтэл манай зам барилгын хөгжил Европ болон Америктай харьцуулахад тэртээх 18-р зууны үеийнх шиг л байна. Бидний хөгжил бараг 300 жилээр хоцорчээ. Зургийн болон гүйцэтгэгч зам барилгын компаниудын ур чадвар, гүйцэтгэл маш муу байна. Та бүхэн 100 айлын шинэ замаар яваад үзээрэй. Чанар, гүйцэтгэл, хийц гэж авах юм алга. Ийм ажил хийхээсээ ичиж зовдоггүй юм байх даа.