Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр /2019.08.27/нээсэн. Уг зам хөдөлгөөний эрчим ихтэй учраас хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэхэд түгжрэл үүсдэг.
Тиймээс иргэдийг ая тухтай байлгах үүднээс зорчих хэсгийн хөдөлгөөнийг ийнхүү ашиглалтад оруулжээ. Гэхдээ тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй, үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх аж. Үүний дараа гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөх юм байна. Замын шинэчлэлийн ажлыг Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар 2019 оны долоодугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ