Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэл хангалтгүй байна | News.MN

Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэл хангалтгүй байна

Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэл хангалтгүй байна

Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэл хангалтгүй байна

2019-2020 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил хэр хангагдаж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтын хариуг өнөөдөр /2019.08.28/сэтгүүлчдэд танилцууллаа. Уг шалгалтыг Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургуулиуд гээд нийтдээ 190 боловсролын байгууллагад  хийжээ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл, сургуулийн гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр зэргийг хянаж, шалгасан байна. Өнөөдрийн байдлаар шалгалтын явц 45,8 хувьтай байгаа аж. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад илэрч буй зөрчлүүд:

Төрийн өмчит 121, 263, 34, 66, 100, 114 цэцэрлэгүүд  сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, өөрсдийн анги бүлгийн тоог нэмэгдүүлсэн боловч холбогдох газар нь мэдэгдээгүй. Мөн 105, 263, 264-р цэцэрлэгүүд хамран сургах тойргийн сурагчдын судалгааг хороотойгоо хамтарч гаргаагүй, баталгаажуулалт хийгээгүй. Тэгсэн боловч тойргийн сурагчдын судалгааг өөр хэлбэрээр гаргасан. Үүнээс гадна 255, 59, 50, 33, 55-р цэцэрлэгүүд  нэг багшид ноогдох хүүхдийн тоог хэтрүүлсэн.  121-р цэцэрлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. 255, 51, 54, 248, 111, 59, 5, 50, 3, 260, 63-р цэцэрлэгүүдийн гадна талын орчин хангагдаагүй, цахилгааны утас ил болсон, засвар хийсэн барилгын хог хаягдлыг зайлуулаагүй, хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлээгүй, тоглоомын  талбайг стандартын дагуу хангаж ажиллаагүй.

Мөн 125, 263, 264, 51, 34, 66, 100, 121-р цэцэрлэгүүд сургалтын дотоод орчин буюу агааржуулалт, камер зориулалтын ширээ, сандал, хөгжим, биеийн тамирын заал нь шаардлага хангаагүй, сантехник, цахилгааны утаснууд ил задгай. 255, 59, 5, 3, 55, 263, 64, Бяцхан хилчид гэх мэт цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох тоглоомын хүрэлцээ хангамж муу. Түүнчлэн багшийн сонгох шалгаруулалт зарим сургуулийн хувьд энэ сарын 29-30 төлөвлөгдсөн бол зарим хувийн цэцэрлэг төлөвлөөгүй. Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэг 8 бүлэг ажиллахаас 4 бүлэг нураагдсан зөвхөн 4 бүлгийн хүүхдүүд хүлээж авах хүчин чадалтай байгаа зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд:

Нийслэлийн 118, 130-р сургуулиуд, Буянт-Ухаа цогцолбор сургууль нь нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийг ил тод, нээлттэй байх боломж бүрдүүлээгүй, хууль бус төлбөр хураамж авахгүй байх талаар хууль эрхзүйн бичиг баримтдаа тусгаагүй. 106, 107-р сургуулиуд сургуулийн дүрэм журмыг холбогдох хуулиудад нийцүүлэн боловсруулаагүй, стандартын дагуу хангаагүй, багшийн сонгон шалгаруулалтын бэлтгэл үйл ажил хангаагүй. Мөн Буянт-Ухаа цогцолбор, 106, 107, 143, 130, 118 зэрэг сургуулиуд хүүхэд хамгааллын дүрмийг шинэ гарсан хуультай холбогдуулан боловсруулж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 126-р сургуулийн барилгыг 2017 онд Улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан боловч газрын маргаан, зураг төслийн өөрчлөлт, төсөв санхүүжилтийн улмаас долоон жил царцаж, одоо хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа ч есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Мөн Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн хөл бөмбөгийн талбай, сургалтын гадаад орчны аюулгүй байдал хангагдаагүй, шон ганхсан байдалтай байна.

Шалгалтын хүрээнд  есдүгээр сарын 3-20-ны хооронд сургуулиудын үдийн цай хөтөлбөрт мөн хяналт хийх аж. Үүнд нийтдээ  100-аад аж ахуй нэгж хамрагдана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эдгээр байгууллагаас 20 орчим хувь нь шаардлага хангахгүй байгаа гэнэ. Тухайлбал, 17, 57-р сургуулиуд анх баригдахдаа цайны газаргүй баригджээ. Тиймээс өөрсдөө зохион байгуулж, нэмэлтээр цайны газар гарган ажиллуулж байгаа нь шаардлага хангахгүй байгаа аж.  Мөн шинээр баригдаж байгаа сургууль, өргөтгөл дээр стандартын шаардлага хангасан цайны газар бий болгохоор зураг төсөл нь Мэргэжлийн хяналт дээр хянагдаж байгаа юм байна. Боловсролын хяналт есдүгээр сарын 3-н хүртэл үргэлжилнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-28 103.57.93.55

Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт оруулна гэдэг бөөн зовлон шүү авилгад идэгдсэн багш нар цунх баригч нар энэ салбарыг гутааж бнаа томилогдсон удирдлагууд нь даанч авах юм алга

Avatar

Зочин 2019-08-28 66.181.161.14

Дунд сургуульд их дээд сургуулийн бүх хичээлийг заадагаа хэзээ болих вэ, царайлагууудаа?

Avatar

Зочин 2019-08-28 150.129.140.157

Мэргэжлийн хяналтын балай авгай нараа.1рт улс төрчдийн захиалгаар шалгалт хийж байгууллага бужигнуулдагаа болиорой.2рт сургуулиудын зааланд өөрсдөө болоод гэр бүл найз нөхөдтэйгээ байнга үнэгүй тоглох гэж дарамталж хичээл сургалт саатуулдагаа болиорой.

Avatar

Зочин 2019-08-28 202.126.89.202

Новшнууд аа хангуулаач тэгээд! Худлаа ажил хийсэн царай орох гэж хангалтгүй бна ч гэх шиг онигоо юм аа

Avatar

Зочин 2019-08-28 66.181.185.202

Мэргэжлийн хягалтын б****л авгай нар

Avatar

Зочин 2019-08-28 66.181.185.202

з**х*й авгай нар

Avatar

samar 2019-08-28 119.40.98.106

bolovsroliin yam ajilgui archaagui bsnii gor n garch bn daa…

Avatar

Хов 2019-08-28 150.129.141.125

Багш нарыг 9 сарын 12,3 – нд ажлуулах, дотоод ажлаа сургуулиуд хийлгээч!!! ! Захирал менежуурээд уурэг огох хэрэгтэй бна Дан ажилчид уйлчлэгч нар ачаалал ихтэй ажиллаж бн.

Avatar

Зочин 2019-08-28 192.82.65.168

Балай юмаа. жилийн жилд л ийм байх юм даа.

Avatar

Зочин 2019-08-28 66.181.178.241

Хэ хэ байцаагчдынхны оймсонд нь хэдэн цаас хийгээгүй бол бүтэхгүй байх л даа аа оймсондоо өөрсдөө хийдэг билүү халаас юм уу цүнхэнд нь хийх байх

Avatar

Зочин 2019-08-28 202.131.227.178

МҮҮНий яам нь Со-д очиж мөргөөд залбираад ямарч завгүй явж байгаа юм чинь яаж засвар нь гүйцэхэв дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж