Хүнсний ногоог 200-500 төгрөгөөр хямд худалдаалж байна | News.MN

Хүнсний ногоог 200-500 төгрөгөөр хямд худалдаалж байна

Хүнсний ногоог 200-500 төгрөгөөр хямд худалдаалж байна

Хүнсний ногоог 200-500 төгрөгөөр хямд худалдаалж байна

Улсын хэмжээнд  төмсний хэрэгцээ 100 хувь, хүнсний ногооны 56 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг байна. Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын дунд төмс 54,6 мянган тонн,  хүнсний ногоо 118,3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа бий.

Жил бүрийн өдийд орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа хямд үнээр борлуулдаг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар  70 гаруй цэгээр 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд  эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна. Тодруулбал, төмс нэг кг 700, байцаа  нэг кг 850, шар лууван нэг кг нь 1700-1800, шар, хүрэн манжин нэг кг  2000-2500, сонгино нэг кг 1700-2000, өргөст хэмх нэг кг  3000-3500, цагаан мөөг багц нэг кг 3500 төгрөгийн үнээр тус тус борлуулж байгаа юм.

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүд:

  • Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
  • Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
  • Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай
  • Баянзүрх дүүрэг III хороо Скай худалдааны төвийн гаднах талбайд тус тус худалдаалж байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж