Улсын хэмжээнд төмсний хэрэгцээ 100 хувь, хүнсний ногооны 56 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг байна. Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын дунд төмс 54,6 мянган тонн, хүнсний ногоо 118,3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа бий.
Жил бүрийн өдийд орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа хямд үнээр борлуулдаг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар 70 гаруй цэгээр 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна. Тодруулбал, төмс нэг кг 700, байцаа нэг кг 850, шар лууван нэг кг нь 1700-1800, шар, хүрэн манжин нэг кг 2000-2500, сонгино нэг кг 1700-2000, өргөст хэмх нэг кг 3000-3500, цагаан мөөг багц нэг кг 3500 төгрөгийн үнээр тус тус борлуулж байгаа юм.
Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүд:
- Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
- Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
- Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай
- Баянзүрх дүүрэг III хороо Скай худалдааны төвийн гаднах талбайд тус тус худалдаалж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ