Б.Ганхайч шөвгийн наймд үлдлээ | News.MN

Б.Ганхайч шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Б.Ганхайч шөвгийн наймд үлдлээ

Б.Ганхайч шөвгийн наймд үлдлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдаж байна. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израилын бөх Шарир Гилитэй барилдаж вазари алдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгууллаа. Дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардыг хутгангуут нь мордоод иппон цэвэр ялж, 16-д шалгарсан. Түүний дараа Италийн Maria Centracchio-тэй барилдаж, шөвгийн наймд үлдээд байна.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт  Мадагаскарын Фетра Ратсимизиватай барилдаж боох мэхээр цэвэр яллаа.

Дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж