Дүүрэг, хороодод цагдаагийн 16 хэсэг шинээр байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Дүүрэг, хороодод цагдаагийн 16 хэсэг шинээр байгууллаа

Дүүрэг, хороодод цагдаагийн 16 хэсэг шинээр байгууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж нийслэлийн зургаан дүүрэгт “Цагдаагийн газар”, хороодод 17 хэсэг дээр нэмж 16 хэсгийг шинээр байгууллаа. Тодруулбал,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт “Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ”-ийг баримтлан Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн А/194 тоот тушаалаар байгууллаа.

Ингэснээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагааг төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар ханган тухайн дүүргийн ИТХ, Засаг даргатай нэг бодлогоор харилцаж, хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

Энэ дагуу ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлснээр ажлын байрны давхардлыг арилгаж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэн үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар болгон өөрчилсөн байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж