Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа болно

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа  2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба  дараах газруудыг худалдана.

д/дДүүрэгХорооГазрын байршилГазрын зориулалт 

 

Хэмжээ/га/

 

 

Дуудлага

худалдааны

анхны үнэ

/төгрөг/

1Хан-Уул10Морингийн гэр хорооллын урдОрон сууц1112 670 000
2Хан-Уул10Морингийн гэр хорооллын урдОрон сууц1112 670 000
3Хан-Уул10Морингийн гэр хорооллын урдОрон сууц1112 670 000
4Хан-Уул10Морингийн гэр хорооллын урдОрон сууц1112 670 000
5Сонгинохайрхан21Рашаант өртөөний зүүн талдАж ахуйн2.02164 732 753
6Сонгинохайрхан21Рашаант өртөөний зүүн талдАж ахуйн183 568 277
7Сонгинохайрхан21Рашаант өртөөний зүүн талдАж ахуйн184 494 282
8Сонгинохайрхан21Нарийны эх, Хөшигт уулын урдАялал жуулчлал144 560 000
9Сонгинохайрхан21Нарийны эх, Хөшигт уулын урдАялал жуулчлал144 560 000
10Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдАж ахуйн1,0245 001 600
11Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдАж ахуйн145 001 600
12Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдАж ахуйн0,522 480 000
13Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдАж ахуйн0,522 480 000
14Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
15Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
16Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
17Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
18Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
19Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХүлэмжийн аж ахуй0,513 650 000
20Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0,59 650 000
21Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0,59 650 000
22Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0,59 650 000
23Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0,59 650 000
24Багахангай1Үйлдвэрлэлийн хими 1Үйлдвэрлэл1,57 600 000
25Багахангай1Үйлдвэрлэлийн хими 1Үйлдвэрлэл1,57 600 000

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ

Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 16 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 16 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна.    17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.    

Утас: 7777-1285 , 315712, 80000233

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж