“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ | News.MN

“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

Монголчуудын хамгийн их нисдэг агаарын чиглэл бол Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хотын маршрут. Бээжин хот руу Улаанбаатараас МИАТ болон Хятадын “Эйр Чайна” компани нисч байгаа бол Хөх хот руу “Аэро Монголиа” болон “Хүннү Эйр” гэсэн хоёр компани үйлчилж байна. “Аэро Монголиа” шууд Хөх хот руу нисдэг бол “Хүннү Эйр” Эрээнээр дамжин Хөх хот руу нисдэг.

Сүүлийн жилүүдэд Хөх хот руу нисэх монгол иргэдийн тоо нэмэгдсэн. Хөх хотын чиглэлд нислэгийн тийзийн үнэ 750-850 мянган төгрөгийн хооронд байна.

Улаанбаатар-Хөх хот1 талдаа2 талдаа
“Аэро Монголиа”385.000 төгрөг844.000 төгрөг
“Хүннү Эйр”398.000 төгрөг750.000 төгрөг

Гэхдээ энэ бол Хөх хот руу шууд нисч байгаа “Аэро Монголиа”-гийн нислэгийн доод үнэ буюу урьдчилан захиалсан тохиолдолд. Өнөөдрийн байдлаар тус компанийн Хөх хот руу нисэх тийз нэг талдаа 630.000, хоёр талдаа 1,213.000 төгрөгийн үнэтэй байна. Есдүгээр сарын 1-нээс тийзийн үнэ 10 хувиар хямдарна гэсэн мэдээллийг өглөө.

Ирэх есдүгээр сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд Хятадын “Эйр Чайна” нисэхээр төлөвлөж байна. Ингэхдээ үнийн хувьд Монголын авиакомпаниудаас 2-3 дахин бага үнэ санал болгохоор яригдаж байгаа ажээ. Тухайлбал, 70 ам.доллар буюу 187.000 төгрөг, хоёр талдаа 100 ам.доллар буюу 267.300 төгрөг байхаар ярьж байгаа ажээ. Гэхдээ тийзийн үнийг эцэслэн тогтоогүй байгаа гэдгийг “Эйр Чайна”-гийн Улаанбаатар дахь салбарын ажилтан хэллээ. Энэ үнийг “боломжийн үнэ” гэж “Эйр Чайна” үзэж байгааг мөн хэллээ.

Хэрвээ “Эйр Чайна” төлөвлөж буй үнээрээ нисч эхэлбэл зорчигчдын хувьд хямд тийзийг сонгох нь тодорхой.

“Аэро Монголиа” болон “Хүннү Эйр”-ийн хувьд зах зээлийн орон зайд нь Хятадын компани орж байгааг мэдэж байгаа боловч зах зээл, орлогоо хэрхэн хадгалж үзэх талаар бачимдахгүй байгаа бололтой. Есдүгээр сар гараад үнийн асуудлаа ярилцана гэсэн хариултыг өгч байгаа нь “сүх далайтал үхэр амар” гэдэг үгийг санагдууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zocnin 2019-08-28 68.145.61.75

Haa holoos arai gej damjin beejind buugaad ex ornii nislegee demjiy geheer canadaas beejin hureh unetei Arai cn dee gemeer Za tegeed arai hyamd ni tegeed cn 2 acnaa zowshoordog bolohoor hyatadiin ongotsiig dongon Manaihan ingeed l bisnessee aldaad bh yumaa

Avatar

Зочин 2019-08-28 119.40.100.154

аэромонголиа, хүннү эйр олон жил гадаад, дотоод нислэг, билет борлуулахдаа хулгайч байдлаар хандаж ирлээ дээ! би эйр чайнагийн төлөөлөгчийн газрыг дэмжсэн уриалгыг сошиалд тавина

Avatar

зочин 2019-08-28 66.181.170.82

Сайхан мэдээ Нислэг нь хурдан нисэж эхлээсэй Гэр бүлээрээ явах гээд судлаад байсан Онгоц үнэтэйдээд вагон нь хэтэрхий их дамжих гээд байсийн..

Avatar

Зочин 2019-08-28 66.181.170.82

Хятадуудаас илүү сэтгэлгүй байхдаа яахав дээ манайхан Би Эйр Чайнагаар үйлчлүүлнээ

Avatar

Зочин 2019-08-28 107.77.203.5

МИАТ шахааны түлш, шахааны боловсон хүчин нэртэй боловсрол нимгэн нөхдөөсөө салбал тийзний үнэ төдийчинээ багасна.

Avatar

Зочин 2019-08-28 66.181.176.153

аеро монголиа билүү нэг компанийн онгоцоор хөх хот ниссэн онгоц нь хуучны ан24 шиг жижигхэн хэхэ арай шинэ онгоц явуулж болдоггүй юм уу

Avatar

Хямд тийз 2019-08-28 202.9.43.103

эйр чайнагаар нисээд цаашаа нисвэл хямд болохнээ. Мэдээж хямдаар нь л ниснэ

Avatar

зочин 2019-08-28 182.160.33.34

галт тэргээр явж болоод байхад онгоц хэрэг байна уу

Avatar

зочин 2019-08-28 66.181.170.82

Галт тэрэг үнэтэй шдээ хонгороо Эрээнээр л дамждэггүй юм бол… Хэрвээ 70 ам дол болчихвол дуртайяа үйлчлүүлнэ шүү

Avatar

Зочин 2019-08-28 195.175.230.110

Улаанбаатар-Истанбулйын нислэгийг шууд болггочээ, тэгвэл тийз хямдарна, алийн болгон МИАТ-ын золиос болж өндөр үнээр нисэх юм вэ, өрсөлдөх чадвараа сайжруулая гэвэл нислэгийг шууд болгож тэгээд МИАТ Туркийн нислэгтэй өрсөлдөхийн тулд ажлаа сайжруулах хэрэгтэй болно штээ

Avatar

Зочин 2019-08-28 202.70.34.70

зөв ш дээ ингээд хямдраад байх хэрэгтэй. Энэ хооронд 50 доллараар ч нисэх боломжтой. Европын хотууд хооронд заримдаа нисэх нь машинар явснаас хамаагүй хямд тусдаг.

Avatar

Зочин 2019-08-28 202.21.100.210

Сайхан сонсогдож байна. Манай нислэгийн компаниуд одоо үнээ хангалттай буулгаж хоёр талдаа 100S болгох биз

Avatar

Irgen 2019-08-28 66.181.161.63

Manai tiiznd buun tsavchaa bolon tureesiin ongotsnii une bdag. Air china bol uuriin ongotsoor nisch bga tegeed darga nariin tsavcha bhgui tul iim hyamd bolj bga ni zui yosnii hereg

Avatar

Zochin 2019-08-28 37.48.50.58

Tureesiin ongots ooriin ongotsnoos hyamd bdg yum, Air China bol bodlogtoi une hyamd tavij bga, manaihan bol zugeer l biden deer mongo hiih gesen setgeleer

Avatar

Аргагүй л дээ 2019-08-28 202.126.88.210

Нимгэхэн хэрчсэн талх аяга ус өгөх юм чинь хямдхан нисэх нь аргагүй биз

Avatar

zochin 2019-08-28 202.179.27.37

gants tsag l nisiishde yuch uguhgui bsnch yahav de chamd

Avatar

Зочин 2019-08-28 66.181.161.82

Одоо нисэж байгаа Монгол компаниуд нь зузаан хэрчсэн талх, цай ѳгч байгаа болохоор ийм үнэтэй байгаа юм байна. Тийм үү?

Avatar

зочин 2019-08-28 192.82.64.190

Манайхан л болсон хойно худлаа үнэ гаргадаг юм байна. Айр чайнагаар нисэх хүсэлтэй байна

Avatar

Зочин 2019-08-28 223.62.179.105

Хоёр талдаа 100 доллар гэдэг бол үнэхээр хямд үнэ. Со япон хонконг руу бээжингээр дамжин бүр хямд нисч болох нь

Avatar

Зочин 2019-08-28 66.181.168.200

AirCHina хямдаар ниссэн ч моногл компаниуд үнээ буулгахгүй дээ, баттай.

Avatar

zochin 2019-08-28 66.181.187.217

manaykhan shunaltaj baygaad zakh zeelee aldana daa .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж