“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

“Эйр Чайна” УБ-аас Хөх хот руу 2-3 дахин хямдаар ниснэ

Монголчуудын хамгийн их нисдэг агаарын чиглэл бол Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хотын маршрут. Бээжин хот руу Улаанбаатараас МИАТ болон Хятадын “Эйр Чайна” компани нисч байгаа бол Хөх хот руу “Аэро Монголиа” болон “Хүннү Эйр” гэсэн хоёр компани үйлчилж байна. “Аэро Монголиа” шууд Хөх хот руу нисдэг бол “Хүннү Эйр” Эрээнээр дамжин Хөх хот руу нисдэг.

Сүүлийн жилүүдэд Хөх хот руу нисэх монгол иргэдийн тоо нэмэгдсэн. Хөх хотын чиглэлд нислэгийн тийзийн үнэ 750-850 мянган төгрөгийн хооронд байна.

Улаанбаатар-Хөх хот1 талдаа2 талдаа
“Аэро Монголиа”385.000 төгрөг844.000 төгрөг
“Хүннү Эйр”398.000 төгрөг750.000 төгрөг

Гэхдээ энэ бол Хөх хот руу шууд нисч байгаа “Аэро Монголиа”-гийн нислэгийн доод үнэ буюу урьдчилан захиалсан тохиолдолд. Өнөөдрийн байдлаар тус компанийн Хөх хот руу нисэх тийз нэг талдаа 630.000, хоёр талдаа 1,213.000 төгрөгийн үнэтэй байна. Есдүгээр сарын 1-нээс тийзийн үнэ 10 хувиар хямдарна гэсэн мэдээллийг өглөө.

Ирэх есдүгээр сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд Хятадын “Эйр Чайна” нисэхээр төлөвлөж байна. Ингэхдээ үнийн хувьд Монголын авиакомпаниудаас 2-3 дахин бага үнэ санал болгохоор яригдаж байгаа ажээ. Тухайлбал, 70 ам.доллар буюу 187.000 төгрөг, хоёр талдаа 100 ам.доллар буюу 267.300 төгрөг байхаар ярьж байгаа ажээ. Гэхдээ тийзийн үнийг эцэслэн тогтоогүй байгаа гэдгийг “Эйр Чайна”-гийн Улаанбаатар дахь салбарын ажилтан хэллээ. Энэ үнийг “боломжийн үнэ” гэж “Эйр Чайна” үзэж байгааг мөн хэллээ.

Хэрвээ “Эйр Чайна” төлөвлөж буй үнээрээ нисч эхэлбэл зорчигчдын хувьд хямд тийзийг сонгох нь тодорхой.

“Аэро Монголиа” болон “Хүннү Эйр”-ийн хувьд зах зээлийн орон зайд нь Хятадын компани орж байгааг мэдэж байгаа боловч зах зээл, орлогоо хэрхэн хадгалж үзэх талаар бачимдахгүй байгаа бололтой. Есдүгээр сар гараад үнийн асуудлаа ярилцана гэсэн хариултыг өгч байгаа нь “сүх далайтал үхэр амар” гэдэг үгийг санагдууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж