Сэтгүүлч С.Баттулга давж заалдана

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч С.Баттулга давж заалдана

Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийг өнөөдөр шийдвэрлэсэн. Ингэснээр сэтгүүлч С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль оногдуулсан. Улмаар түүний хоригдсон хугацааг харгалзан үзэж, 4.2 сая төгрөгийг хасч 9.8 сая төгрөгөөр торгохоор болсон билээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүх хурлын шийдвэрт сэтгэл дундуур байна. Цаашид давж заалдах шатны шүүхэд хандана. Сэтгүүлч С.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахын төлөө явна” гэжээ.

Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж өнөөдөр шийдвэр нь гарсан юм. Шүүхийн шийдвэрээр Г.Буяндоржид 3.3 жил, Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарыг 3 сар баривчлах хорих ялаар шийтгэж, сэтгүүлч С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль оногдуулахаар болсон билээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж