Сэлэнгэ аймгийн хоёр даваа гэх газар энэ сарын 27-28-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, том оврын ачааны трак өгсөж яваад унтарч ухрах үйлдэл хийхдээ Улаанбаатараас дархны чиглэлд явж байсан 32 зорчигчтой нийтийн тээврийн автобусыг мөргөсөн байна. Ослын улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгджээ.
Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар алт олборлож байсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн 30 настахй эрэгтэй У наймдугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчимд 39 метр гүн цооногт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байршуулахаар ажиллаж байхдаа осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт аврах ажиллагааг хийж, шороонд дарагдсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ