Автохудалдааны цогцолборын нээлт газар чөлөөлөлтөөс үүдэн хойшилж байгаа аж. Одоогоор Автохудалдааны цогцолборын эхний ээлжийн зогсоол, тохижилтын ажил дууссан байна. Гэвч 22-ын товчооноос Автохудалдааны цогцолбор хүртэлх хатуу хучилттай замын ажил удааширснаас нээлт нь хойшилсоор байгаа гэх мэдээллийг өгөв.
Цогцолборыг ашиглалтад оруулахын тулд 22-ын товчооноос Автохудалдааны цогцолбор хүртэлх 1.5 км автозам хийх юм. Замын ажил газар чөлөөлөлтөөс болж товлосон хугацаанаасаа оройтож эхэлсэн байна. Одоо ч гэсэн газар чөлөөлт бүрэн хийгдээгүй хүлээгдсээр байгаа аж.
Уг нь өнгөрсөн долоо хоногт Автохудалдааны цогцолборын эхний ээлжийг улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэхдээ хариу нь хараахан гараагүй байгаа аж. Төлөвлөгөө ёсоор бол уг цогцолборын эхний ээлж өнгөрсөн сард ашиглалтад орох байсан юм.
Б.ЗАЯА