Зөвшөөрлийн хугацаа дууссан барилгын ажлыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Зөвшөөрлийн хугацаа дууссан барилгын ажлыг зогсоолоо

Зөвшөөрлийн хугацаа дууссан барилгын ажлыг зогсоолоо

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн хоёр блок барилгад Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд барилгын ажлын гэрчилгээний хугацаа дууссан зөрчил илэрчээ. Тодруулбал,  барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй тул тул үйл ажиллагааг нь түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, үүрэг даалгавар өгчээ.

2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”  барилга угсралтад шалгалт хийх удирдамж гарсан байдаг. Цаашид барилгуудад Мэргэжлийн хяналтын газраас урьдчилсан шалгалт хийж, арга хэмжээ авч ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж