Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэгдэл “Их 7”-ийн бүлгийн уулзалт өнгөрсөн долоо хоногт Францад болсон билээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн уулзалтыг Миамид байрлах өөрийн гольфын талбайтай эдлэндээ хийхийг санал болгосон нь дээд хэмжээний уулзалтаас “мөнгө унагах” гэлээ хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Тэрбээр “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ бол зөвхөн миний тухай биш. Би зүгээр л дараагийн уулзалт болох хамгийн тохиромжтой газрын талаар ярьж байна. Бидэнд одоогийн байдлаар 12 байршил байна. Тэдний зарим нь нисэх буудлаас хэдэн цаг явж хүрдэг. Зарим нь уулзалтыг зохион байгуулахаас татгалзсан гэх мэт асуудлууд их байна. Би энд мөнгөний тухай яриагүй байна. Би хэзээ ч мөнгөнд санаа зовж байгаагүй. Би зүгээр л аливаа зүйлийг хамгийн сайнаар нь хийхийг хүсдэг” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ