Ш.Оно дэлхийд 3 түрүүлж, К.Дегүчи анхны алтаа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Ш.Оно дэлхийд 3 түрүүлж, К.Дегүчи анхны алтаа хүртлээ

Ш.Оно дэлхийд 3 түрүүлж, К.Дегүчи анхны алтаа хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг болон эмэгтэй 57 кг-н жингийн медалийн эзэд өчигдөр тодорлоо. Эрэгтэй жинд Риогийн олимпийн алт, дэлхийн хошой алтан медальт Японы алдарт бөх Шохей Оно хөлсгүй түрүүллээ. Тэрээр хэсэгтээ У.М.Унгвари, Йорданы Й.Слман, олимпийн алт, хүрэлтэй Гүржийн Л.Шавдатуашвили, Туркийн Б.Цилоглу нарыг хожоод хагас шигшээд Оросын Д.Ярцовыг цэвэр, шигшээд жингийн тэргүүн бөх Р.Оружовыг мөн цэвэр буулгаад дэлхийн аваргаас 3 дахь алтан медалиа хүртлээ. Манай улсын бөх Г.Одбаяр хэсгийн аваргын хагас шигшээд Туркийн Б.Цилоглуд торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эрэгтэй 73 кг-н медалийн эзэд:

  • Алт: Ш.Оно (Япон)
  • Мөнгө: Р.Оружов (Азербайжан)
  • Хүрэл: Х.Хейдаров (Азербайжан), Д.Ярцов (Орос)

Эмэгтэй 57 кг-н жингийн финалд Японы 2 охин финалдан Канадын нэрийн өмнөөс барилдаж буй К.Дегучи өнгөрсөн оны хагас шигшээд Ц.Ёшидад ялагдаж байсан хариугаа аван дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээний А хэсгийг Ц.Ёшида тэргүүлэн гарч ирсэн бол С хэсгийг К.Дегүчи тэргүүлэн гарч ирээд хагас шигшээд өрсөлдөгч нараа буулган авснаар ийнхүү шигшээд шалгарсан юм. Энэ жинд барилдсан манай бөх Л.Энх-Отгон эхний өрсөлдөгчдөө хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эмэгтэй 57 кг-н медалийн эзэд:

  • Алт: К.Дегүчи (Канад)
  • Мөнгө: Ц.Ёшида (Япон)
  • Хүрэл: Р.Силва (Бразил), Ж.Ковальчик (Польш)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж