О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана | News.MN

О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана

О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана

О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий 4 дэх өдөр өнөөдөр /2019.08.28/ эрэгтэй 81 кг болон эрэгтэй 63 кг-н жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-н жинд манай шилдэг мастеруудын нэг болох Д.Нямхүүг залган гарч ирсэн ОУХМ, Азийн наадмын хүрэл, ААШТ-ий хошой хүрэл, 2017 оны Токиогийн Их Дуулга тэмцээний аварга О.Ууганбаатар барилдана. Нэгэн аравны турш Монгол улсынхаа 81 кг-н жинг төлөөлөн тив, дэлхийд өрсөлдөж байгаа О.Ууганбаатар 2013 болон 2017 оны дэлхийн аваргад урамтай сайхан барилдаж хүрэл медалийн төлөө гарч ирж байсан шилдэг бөх юм. 2013 онд В хэсгийн аварга болон хагас шигшээд Францын бөх Л.Пьетрид, хүрлийн төлөө мөн Францын бөх А.Шмиттэд ялагдаж байсан. Сүүлд 2017 оы дэлхийн аваргад хэсгээс шалгарч дагах барилдаанд Нидерладын бөхийг буулган аваад хүрэл медалийн төлөө Оросын Х.Халмурзаевт хожигдож байсан.

Эмэгтэй 63 кг-н жинд Монгол улсаас Ц.Мөнхзаяа 2015 онд, Б.Мөнгөнчимэг 2017 онд тус тус хүрэл медаль хүртэж байсан. Өдгөө 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг эх орноо төлөөлөн дэвжээнд гарна. Өнөөдөр Монголоос өнөөдөр эмэгтэй 63 кг-д хоёр бөх гарна. Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг болон залуу мастер Б.Ганхайч нар юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж