Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ОХУ-д айлчилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр /2019.08.27/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт Москва хотын ойролцоо нээгдсэн “МАКС” агаарын техникийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.
Энэ үзэсгэлэнд Орос улс хамгийн сүүлийн үеийн “Су-57” сөнөөгч онгоцоо анх удаа нийтэд дэлгэсэн юм.Шинэхэн сөнөөгчийг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ихэд шохоорхон нисгэгчийн бүхээг рүү нь өнгийж, нэг бүрчлэн ажиглажээ.
Эрдоган: Энэ Су-57 мөн үү, нисэхэд бэлэн үү?
Путин: Тиймээ, өнөөдөр бид нисэхийг нь харна.
Эрдоган: Бид худалдаж авч болох уу?
Путин: Бололгүй яахав гэх зэргээр хоёр удирдагч нөхөрсөгөөр ярилцжээ.
Су-57 бол ОХУ-ын бүтээж буй тавдугаар үеийн сөнөөгч онгоц бөгөөд эхний ээлжинд 76 ширхэгийг үйдвэрлэхээр төлөвлөжээ. Сүүлийн үед Орос-Туркийн зэвсэг техникийн хамтын ажиллагаа өргөжиж, NATO болон АНУ үүнд ихэд таагүй хандаж байгаа юм.
Эх сурвалж: FLIGHT GLOBAL
Холбоотой мэдээ