АНУ-ын Оклахома мужийн “KOCO-TV” телевизийн өглөөний нэвтрүүлгийн хөтлөгч Алекс Хьюсден хэмээх эмэгтэй хамтран хөтлөгч өнгөт арьстан Жэсон Хакетыг горилла сармагчинтай зүйрлэсэндээ хүлцэл өчжээ. Тэрбээр нэвтрүүлгийн дундуур “Оклахома хотын амьтны хүрээлэнд байсан горилла чамтай адилхан харагдаж байсан” хэмээн хошигносон нь буруугаар эргэж маш олон хүний дургүйлцийг хүргэсэн байна.
Хьюсден маргааш өдөр нь “Зохисгүй үйлдэл гаргаж маш олон хүмүүсийг гомдоосондоо хүлцэл өчиж байна. Би хэн нэгнийг гомдоох гэж албаар ийм үг хэлээгүй гэдгийг минь мэдээсэй гэж хүсч байна. Өнгөрсөн жил хагасын турш Жэсон миний сайн найз байсан. Гэхдээ энэ бүгд миний буруу. Би үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Миний энэ үйлдлээс олон хүн сургамж авах байх. Бид нэг нэгнийхээ ямар үгэнд гомддог, ямар үгийг хэнд хэлж болохгүй вэ гэдгийг мэдэж байх ёстой” хэмээн нүдэндээ нулимстай хэлжээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ