Хятадад нээгдсэн "Costco" эхний өдрөө бараагаа дуусгажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

Хятадад нээгдсэн "Costco" эхний өдрөө бараагаа дуусгажээ

Хятадад нээгдсэн "Costco" эхний өдрөө бараагаа дуусгажээ

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох  “Costco” өчигдөр /2019.08.27/ Хятадад анхны салбараа нээжээ. Сүүлийн таван жил Хятадын Алибабатай хамтран онлайн дэлгүүрээ ажиллуулж байсан ч энэ  удаа анхны бодит дэлгүүрээ нээж буй юм. Дэлгүүр Шанхай хотод нээгджээ.

Хачирхалтай нь тус дэлгүүр нээлтээ хийгээд үдээс хойш нь хаалгаа барьсан байна. Учир нь хэтэрхий олон хүн цугларсан тул ачааллаа дийлэлгүй хаалгаа барихаас өөр аргагүй болжээ.

Дэлгүүрийн ойр орчимд маш их түгжрэл үүсч, цагдаа нар нэмэлт хүч дуудан зохицуулалт хийж, ид ачааллын цагаар тус дэлгүүрт ирэхгүй байхыг иргэдэд анхааруулсан анхааруулга хүртэл гаргасан байна. Мөн дэлгүүрийн автозогсоол дүүрч, зогсоол олохын тулд хэдэн цаг тойрч явах шаардлагатай болжээ.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж