Бид хоёрын даруухан хурим | News.MN

Бид хоёрын даруухан хурим

Бид хоёрын даруухан хурим

Бид хоёрын даруухан хурим

Хоёр өөр бие нэгэн сэтгэлээр нэгдэж, хорвоо ертөнцийн хатуу хөтүү, баяртай, гунигтай бүх үеийг хамтдаа даван туулж, үүрд үнэн сэтгэлээр хайрлахаа бататгадаг баярт өдөр бол хурим билээ. Хурим хүний амьдралын хамгийн онцгой, үл мартагдам дурсамжтай, хосуудын амьдралд ганц тохиох тэмдэглэлт өдөр юм. Тэгвэл “Бид хоёрын даруухан хурим” гэсэн тайлбартай хосуудын зураг цахим орчинд олны хайр хүндлэлийг ихэд татах болжээ. Учир нь  тэд агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэгчлэн  хуримынхаа ёслолдоо  зориулж  гэртээ бяцхан хүндэтгэлийн  ширээ засч, хос бөгжөө солилцсоноор даруухан тэмдэглэсэн аж.

Хуримын эздийг Н.Гантулга,  Л.Уранчимэг гэдэг бөгөөд  тэд өдгөө БНСУ-д ажиллаж амьдарч байна.  Хосууд  2017 онд танилцаж  2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр хуримаа хийжээ. Энэ жил тэдний хуримын нэг жилийн ой  тохиож байгаа юм.

МОНГОЛДОО ОЧООД ЭХНЭРТЭЭ ЗААВАЛ ХУРИМЫН ДААШИНЗ ӨМСГӨЖ ДАРУУХАН ЁСОЛНО

Н.Гантулгаас эхнэртээ гэрлэх санал тавих үеэ эргэж дурсаач гэхэд “Би монголд түр хугацаанд очсон үедээ эхнэртэйгээ танилцсан. 2017 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр гэрлэх санал эхнэртээ тавьж байлаа. Ээждээ монголоос хуримын хос бөгж захисан байсан удалгүй шуудангаар ч ирж таарсан. Тэгсэн эхнэрийнхээ гарт зүгээр л бөгж зүүж өгөх  хэтэрхий энгийн санагдаад гэрийн ойролцоох дэлгүүр орж өөрийнхөө  хэмжээнд ширээ зассан маань тэр. Эхнэр бид хоёр хүний нутагт байгаа болохоор чадах чинээгээрээ, өөрсдийн сэтгэлээрээ л хуримдаа бэлдсэн дээ. Бидний  хуримд манай хоёр найз ирсэн /инээв/. Найз маань бидний зургийг дарж өгсөн. Эхнэр бид хоёр өөрсдийнхөө зургийг цахим хуудаснаа нийтлэхдээ ийм олон хүнд хүрнэ гэж ерөөсөө бодоогүй.  Хүмүүсийн аз жаргал хүссэн, урам өгсөн үгс үнэхээр сайхан санагдсан. Монголдоо гурван жилийн дараа очоод эхнэртээ заавал хуримын даашинз өмсгөж даруухан ёсолно доо ”  хэмээв.

ЮМ БҮХЭН ЭНГИЙНЭЭС Л ЭХЭЛДЭГ

Харин эхнэр  Л.Уранчимэг хэлэхдээ “Бид хоёрын хуримын зураг хүмүүст ийм сайхан сэтгэгдэл үлдээх юм гэж зүүдэлсэнгүй. Өнгөрсөн жил хуримаа хийсэн ч одоог хүртэл хүмүүс зургийг маань share хийсээр байгаа. Эгэл даруухан хурим дээр минь хэдэн мянган хүн ирж баяр хүргэсэн юм шиг үнэхээр сайхан байсан. Юм бүхэн энгийнээс л эхэлдэг. Энэ бүхнийг бэлдсэн ханьдаа маш их баярласан. Хуримаа заавал  сүртэй, баян тансаг тэмдэглэх шаардлагагүй шүү дээ. Өөрсдөдөө сайхан дурсгалтай өнгөрөөж байвал л болно.  Бидний хувьд өмнө нь хэн, хэн нь амьдрал зохиож үзсэн учраас одоогийн сонголт эцсийнх” гэв.

Н.Гантулгын хувьд долоон жилийн өмнө амьдралаа дээшлүүлэхээр  цалин өндөр гэгддэг БНСУ-ыг зорьжээ. Тэрбээр одоог хүртэл анх ажилд орсон гахайн махны нядалгааны үйлдвэрт ажиллаж байна. Харин түүний эхнэр Л.Уранчимэг англи хэлний багшаар тасралтгүй 12 жил ажилласан ч нөхөртэйгөө хамтдаа хөдөлмөрлөж мөнгө хуримтлуулахаар шийдэн  жилийн өмнө БНСУ-т иржээ. Хосууд  ар гэрээ, хайртай хүмүүстээ идэж ууж, өмсөж зүүж, сурч, амьдрах тухтай орчин бүрдүүлж өгөхийн төлөө мянга мянгаараа эх орноо орхин явсан монголчуудын нэгээхэн  төлөөлөл юм.

Тэд залуу хосуудад хандаж “Нэгэнт болж  бүтнэ  гэж хоёр талаас нийлж байгаа бол хэн хэнийгээ гэсэн чин  сэтгэлтэй  байхад л болно доо. Мэдээж бүх зүйлс санаснаар болохгүй үе таарна. Эхэндээ бүх зүйлс сайхан, аз жаргалаар дүүрэн санагдах хэдий ч, хамт амьдраад эхлэхээр маргалдах нь ихсэх нь бий. Гэвч энэ үед, хосууд асуудлыг салалтаар биш ухаанаараа шийдээрэй” хэмээн зөвлөлөө.

 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлийг Л.Уранчимэгийн бичсэн дөрвөн мөртөөр төгсгөе.

“Агуу хайр сэтгэлд л байдаг болохоор

Амьдралд ямар ч  байсан бид хоёр алзахгүй ээ

Хоёр биеэ гэсэн хайр л ундарч байвал

Хүний энэ хорвоо аз жаргалаар дүүрэн”

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-28 202.126.89.27

Үйлдэл нь зөв ч гэсэн ар тал харамсалтай

Avatar

Иргэн 2019-08-28 202.9.43.101

Том хурим хийгээд Салсан

Avatar

Зочин 2019-08-28 49.0.212.70

Нижгэр хурим хийх тусмаа хурдан салдийм билээ, би ч бас нийтийн дууны оддыг хөлсөлж нижгэр хурим хийж байж билээ, одоо салсөөн

Avatar

Зочин 2019-08-28 64.119.16.209

хурим гэдэг зүйл хэт үрэлгэн, төд удалгүй салалтаар дуусдаг хачин юм болдог болсон. хэлбэрт анхаардаг нийгэм болжээ.

Avatar

ө 2019-08-28 103.57.95.99

МАН-д эллсэн бол ингэж амьдрах ш дэ. Одоо МОнголд Монголчууд Ардын намаа их дэмжиж байгаа. Хгийн ардчилал сөнөтүгэй. Бидэнд коммунист үзэл суртал хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-28 66.181.161.113

mand elseh bish ene hosuud solongost amidardag bitgii uls turjvvl

Avatar

Өвгөн 2019-08-28 202.179.31.96

Сайн, сайхныг хүсье, ханьсахын жаргалыг ерөөе,

Avatar

zochin 2019-08-28 66.181.187.217

iim l khumuus setgeleesee saykhan amidrana daa . az jargal khusie

Avatar

ыыы 2019-08-28 49.0.170.202

Амьдрал гэдэг чинь тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр л байдаг юм даа

Avatar

монголжин 2019-08-28 202.55.191.194

яг зөв. Хурим бол бие биендээ бинчингээрээ гайхуулдаг зүйл биш. Билэг ерөөлөөр дүүрэн байх ёстой болохоос биш бусдад гайхуулсан, бусдын атаархлыг төрүүлэх шаардлага ерөөсөө байхгүй. ӨӨрсдийнхөө аз жаргалын төлөө хийх ёстой болохоос, хувцасны үзүүлбэр биш, мөн заавал жижиг дугуй хатсан махны төлөө 100-200 мянган төгрөг төлөөд, дор дороо домбойж сууж байгаад гардаг ч утгаггүй. Өргөө гэртээ 2 талын гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон байж, жинхэнэ сайн сайхан ерөөл хүсэх хүмүүсээ л урих ёстой.

Avatar

зарла 2019-08-28 150.129.140.231

луйварчин авилагачдын хүүхдүүдийн зохион байгуулсан хурим л бусдад гайхуулсах бдалаар хийдэг.жирийн соёлтой боловсролтой хүмүүс 10 хүний зочинтой мартагдаггүй элбэг дүүрэн хуримд очоод ингэж хийхийг уриалмаар санагдсан.

Avatar

Зочин 2019-08-28 202.126.88.170

Yamar biyerhuu huuhen be

Avatar

Zochin 2019-08-28 174.238.9.121

Ene baliar shunaliiiiin tulam bolson baliar zarim huuuhnuud ene saihan emegteigeees suratlts!!! Amidraliiigw hamtdaaa bosgosog yum!

Avatar

Зочин 2019-08-28 160.16.203.34

Аз жаргал хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж