"Оросын баатрууд" Монголын тэнгэрийг чимлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

"Оросын баатрууд" Монголын тэнгэрийг чимлээ

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Оросын баатрууд буюу сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоос бүрдсэн уран нислэгийн баг Хүйн 7 худагт өнөөдөр /2019.08.28/ агаарын шоу үзүүллээ. Уг баг нь нисэх үзүүлбэрээс бусад үед байлдааны үүрэг гүйцэтгэж байдгаараа онцлог юм. “Оросын баатрууд” нь тулаанд бэлэн онгоцоор үзүүлбэр үзүүлдэг бол бусад орны уран нислэгийн онгоцууд зөвхөн үзүүлбэр үзүүлэхийн тулд тоноглогдсон байдаг аж.

Су-30СМ нь Эрхүү хотын “Иркут” үйлдвэрт бүтээгддэг дөрөвдүгээр үеийн байлдааны онгоцны нэг. Одоогоор Су-35 онгоцны хөдөлгүүрийг Су-30 загварт байршуулж шинэ тоноглолоор зэвсэглэхээр болсон бөгөөд үүнийгээ 4+ үеийн онгоц болгон зэвсэглэлд авахаар болсон.

 

Хамгийн сүүлийн үеийн онгоцуудыг цэргийнхэн тавдугаар үе гэж тодорхойлж байгаа бөгөөд үүнд Оросын Су-57, АНУ-ын F-22 болон F-35, БНХАУ-ын J-20 зэрэг онгоц багтаж байна.

ХАЛХ ГОЛЫН ТУЛААНД ОРОЛЦСОН ОНГОЦ

Халх голын тулалдаан нь агаар-агаарын ангиллын орчин үеийн пуужинт зэвсгийг анх удаа хэрэглэсэн дайн бөгөөд хоёр талаас 210 гаруй онгоц нэг дор тулалдсан томоохон тулаан юм. Үүнд, Японы талаас 110, ЗХУ-ын талаас 95 гаруй онгоц оролцсон гэх албан бус тоо бий.

Тулааны эхэн үед япончууд агаарт ноёрхож байсан бөгөөд ЗХУ-ын И-153, И-16 зэрэг онгоц нь Японы Накажима Ки-27 онгоцонд цохигдож байжээ. ЗХУ-ын тал Испани, Хятадын туршлагатай нисгэгчдээр баг бүрдүүлэн, сайжруулсан И-153бис, И-16бис онгоцоо Халх гол руу илгээснээр нөхцөл байдал өөрчлөгджээ.

Монгол Ардын Хувьсгалт цэргийн нисэх хүчин 8 экипаж U-2 онгоцоор бөмбөгдөх, тагнан турших үүрэгтэй оролцож байсан
ЗХУ-ын дан далавчтай И-16, И-16бис
ЗХУ-ын давхар далавчтай И-153
Бөмбөгдөгч SB онгоцууд /ЗХУ/
Монголын талаас оролцсон R-5 онгоц
Японы талын “Ёнгинуур цагаан” гэж нэрлэгддэг КИ-27 онгоц
Японы талын Ки-21 онгоц
Японы талын Ки-30
Японы талын Ки-15
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж