Монгол Венесуэлийн өмнө жагсав | News.MN

Монгол Венесуэлийн өмнө жагсав

Монгол Венесуэлийн өмнө жагсав

Монгол Венесуэлийн өмнө жагсав

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан -2019” судалгааг өнгөрсөн зургадугаар сард танилцуулж байсан. Тэгвэл энэхүү судалгааны тайлан бүрэн эхээрээ эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн цахим хуудсанд тавигдсан байна. Тус судалгаанд дэлхийн 63 улсыг хамруулав. Судалгаанд хамрагдсан 63 улсыг тоон мэдээллийн олдоц, хамтран ажиллах байгууллага, тэдний туршлагаас хамаарч сонгосон ажээ. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг:

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
  • Засаглалын үр ашиг,
  • Дэд бүтэц зэрэг дөрвөн хүчин зүйлийн 332 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг.

Энэхүү тайланд 2015 онд Монгол Улс 61 орноос 57 дугаар байрт, 2016 онд 60 дугаар байрт, 2017 онд 63 орноос 62 дугаарт, 2018 онд мөн 62 дугаарт, эрэмбэлэгдсэн байна.

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Тодруулбал, эдийн засгийн тамир тэнхээ 10 байраар ухарч, 58-д эрэмбэлэгдсэн бол бизнесийн байгууллагын ашигт ажиллагаанд өөрчлөлт ороогүй, 61-т байна. Харин Засаглалын үр ашиг хоёр байраар ухарч, 59-т, дэд бүтцийн үзүүлэлтэд өөрчлөлт ороогүй 61-т бичигдсэн байна.

Үүнээс гадна, Монгол Улс институцийн тогтолцоо хамгийн муу орнуудын тоонд багтсан бөгөөд Засгийн газрын бодлого, шийдвэрийн ил тод байдал хангалттай байдаггүй орны нэг болжээ. Институцийн тогтолцоо нь эдийн засгийн урт хугацаанд амжилтад хүргэх гол хөдөлгөгч хүч нь болж өгдөг.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого, үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэвэрийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байна. Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлсөн байна.

СИНГАПУР ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ

Өрсөлдөх чадвараараа Сингапур улс тэргүүлсэн бол удаах байранд Хонконг, АНУ оржээ. Харин БНХАУ өмнөх жилээс нэг байраар ухарч, 14 дүгээрт бичигдсэн бол ОХУ өмнөх жилийн адил 45-т эрэмбэлэгджээ.

Харин бүс нутгийн хувьд Зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ 2016 оноос хойш өссөн бол Хойд Америкийн хувьд өрсөлдөх чадварын эрэмбэ 2015-2017 онд буурч, 2017-2018 онд өсч, 2019 онд буурчээ. Баруун Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ тогтвортой байсан хэдий ч 2019 онд буурсан байна. Өмнөд Ази, Номхон далай бүс нутагт 2018 он хүртэл өрсөлдөх чадварын эрэмбэ буурсан ч 2019 онд өссөн байна. Зүүн Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ өссөөр байна. Өмнөд Америкийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ мөн буурсаар байна.Төв Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ буурч байна.

Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулахад доорх алтан дүрмийг мөрдөхийг зөвлөж байна.

  • Хууль эрхзүй, захиргааны тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх
  • Төр, засгийн үйл ажиллагаа нь ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай байх
  • Төсөв, санхүүгийн болон өрийн удирдлагын сахилга баттай байх
  • Салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх
  • Уламжлалт болон дэвшилт дэд бүтэц, логистикийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах
  • Өөрсдийн технологиор үйлдвэрлэл эрхлэн, тэрхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэл баримталдаг дунд хэмжээний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих
  • Олон улсын зах зээл дээр довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын тэнцвэрийг олох, төсвийн тэнцлийг зохистой түвшинд барих
  • Аж үйлдвэрлэлийн суурийг дэмжин “Монголд үйлдвэрлэв” тодотголтой болгох
  • Боловсролын хос системд анхаарах замаар (дагалдан сургалт ба дээд боловсрол) залуу үеийн хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, залуусын ажилгүйдлийг бууруулах
  • Шинжлэх ухаан болон шинээр бизнес эрхлэх санаачилгуудыг тус тус дэмжих
  • Бодлогын түвшинд болон нийгмийн түвшинд өөрчлөлт сайжруулалтад түлхэц болохуйц нэгдсэн ойлголтуудтай байх
  • Бодитоор сайжирсан өрсөлдөх чадварын амжилтуудаас ард түмний сайн сайхан аж төрөхөд хэрэг болохуйц бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах (илүү чанартай зам, эмнэлэг, сургууль, орон сууц гэх мэт)

Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-28 202.9.42.112

Моносуал нэгэнт болсоон

Avatar

Зочин 2019-08-28 203.169.49.104

Нэг л их найр, наадам, морь, бөх бас Чингис хаан гэж пээдэлзсэн улс. Байгаа байранд нь тавьж дээ, зайлуул. Ичмээр юм.

Avatar

Иргэн 2019-08-28 202.126.89.248

Ичээч ! Хэдэн том толгойтонгууд аа!!!
Яаж гадаадад айлчлал хийж хуний нуд руу харж чадаж бнаа ?
Даанч ширээний ард гадны хуний нуд руу хардаггуй голийсэн , харц нь хальтрамтгай, голгор , доошоо харсан, оровдолтэй , юу ч хийж чадахгуйгээ ард тумэн, дэлхийд харуулчихаад эр хуний хийморь ч гэх шиг тэнэг юмнууд яриад машин , хамгаалалт энэ тэр гээд ….
Эд нараас яаж салах вэ? Та минь ээээээ….
Хэдэн гадаадад суудаг дипломат нэр зуусэн хар тамхины наймаачид гэх мэт …паспортаа узуулэхээс ичиж

Avatar

Зочин 2019-08-28 202.131.227.42

Ulsaa hugjuuliee uls torchdoo!! iim baij bolohguishdee

Avatar

Зочин 2019-08-28 118.200.210.23

JDU-chid dund hemjeenii uildverlegchdiin bolomjiig avchaad bhad yaaj hugjihiin

Avatar

Зочин 2019-08-28 49.0.212.70

Ха ха ха, пост улаантнуудын байж байгаа царай нь энэ

Avatar

Зочин 2019-08-28 104.194.218.28

Otgochuluugiin khend ch khereggui orsoldokh chadvar nertei tarkhi ugaalt. Oyu Tolgoigoos Elbegee alhtaiaa yum tsokhichood terniigee khalkhlakh geed yadaj bainauu

Avatar

намсрай 2019-08-28 66.181.185.140

"эдийн засгаа төрөлжүүлэх" гэснээс солонгоруулах, олон янз болгох гэх мэт өөр нэр томъёо хэрэглэх нь зүйтэй юм Specialization diversification гэсэн хоёр өөр ойлголтын нэгдэхийг дагнах, төрөлжүүлэх, хоёрдохийг солонгоруулах, олон янз болгох гэж хэлбэл ойлголтын зөрүү гарахгүй юм

Avatar

Зочин 2019-08-28 202.170.71.82

манайх олон долон юм хуцалгүй японы колон болох хэрэгтэй бүх эрх мэдлээ японд шилжүүлээд өөрсдөө бол харин соёл боловсоролд суралцаж жаахан ч гэсэн өөрсдийгөө өөрчилөх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

Чамд цаазын ял өгөхөд хангалттай үндэслэл байна.

Avatar

Зочин 2019-08-28 203.91.112.146

Mонгол Венесуэлээс өмнө сүйрчихсэн шүүдээ үнэндээ хажууд Хятад байдгийн хүч хэдэн малтай болохоор хортой хоргүй баталгаагүй хүнсээр хангагдаад амьдраад байгаа юм шиг харагдаад байгаа болохоос Монгол дампуурчихсан
Одоо Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсон популист жүжигчин боловсролгүй Ерөнхийлөгч ерөнхий сайдтай
хувааж идэхээс өөр ид шидгүй УИХын гишүүдтэй улс улам л дордоно
Хятад Японы колони болж л гайгүй болох ганц боломж байна

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

Ардчиллын ач, буянаар өнөөгийн Монгол Улс 30 жилийн дотор коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Иргэн 2019-08-28 202.21.116.78

Аль хэдийн Венесуэлийн араас орчихсон юм биш үү!!

Avatar

Зочин 2019-08-28 202.126.88.141

2012 онд ДНБ нэг хүнд 4000 доллар хүрж манай хөгжлийн дээд оргил байлаа. Тэр үед Хятадад 1 хүнд 6000 ноогдөж байв. Тэр үеэс хойш өсөлт зогсож бид хэвэндээ 4000 доллар байгаа бол Хятад 10,000 доллар болж өсөөд байна

Avatar

Бат 2019-08-28 122.201.22.84

Ах дүү венесуелтэйгээ хөл нийлүүлэн алхаад марш

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

AHyc намын засгийн үед аль эрт Венесуэль болдгоо болчихсон шүү дээ. Одоо тэр хар нүхнээсээ гарах гээд л үзэж тарж байна. Гэхдээ ардчиллын ач, буянаар өнөөгийн Монгол Улс 30 жилийн дотор коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Зочин 2019-08-28 66.181.185.237

Хэрэв залуус нь ажил голохгүй ажиллаж чадвал,утга учиргүй олон их дээд сургуулийн оронд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөө зохих ёсоор нь ажиллуулж хөдөлмөрийн зах зээлд гаргаж тэд нь хүн шиг ажиллаж чадвал монгол хэзээч уруудан доройтохгүй.Бас төрийн томчууд гэж өөрийгөө нэрлэсэн хог шаарнууд зохих ёсоор ажиллавал бүх зүйл ОКК

Avatar

зо 2019-08-28 202.9.45.253

ЖЭНКОГИЙН УГААЛГЫН МАШИНД ТАРХИА УГААЛГАЧИХСАН МОНГОЛЧУУД ДООШОО Л ОРНО , АЛИВАА МЭДЭЭЛЭЛД БОДОХООСОО ӨМНӨ ШУУД ИТГЭДЭГ АРД ТҮМЭН

Avatar

Зочин 2019-08-28 66.181.181.78

Аль хэдийн дараагийн Менесуэл болчихсон л байна ш дээ. Ээ хөөрхий гэж дээ, ийм улс орныг бид эцэг өвгөдөөсөө уламжилж аваагүй л байлтай. Яамаар ч юм бэ дээ. Гуравхан сая хүнтэй энэ уудам нутагтай асар их баялагтай улс орныг сэвхийтэл аваад явчих ухаан тэнхээ уг нь байсаар л байх юм. Харин энэ толгойд гарсан түрийний бөөснүүд угаасаа байраа олоогүй нөхдүүдийн буруу удирдлагаар улам л дордоод байгааг хараад суух үнэхээр гамшиг юмаа.

Avatar

Иргэн 2019-08-28 103.57.93.53

Зөвхөн зогсооно,нураана,хаана,торгоно,хүчингүй болгоно гэж бизнесийнхнийгээ дарамталдаг Засгийн газар Монголоос өөр улсад байдаг болов уу

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

Чи луйварчин юм уу?

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

AHyc намын засгийн үед л Венесуэль болчихсон шүү дээ. Одоо тэр хар нүхнээсээ гарах гээд л үзэж тарж байна. Гэхдээ ардчиллын ач, буянаар өнөөгийн Монгол Улс коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Зочин 2019-08-28 202.131.245.243

AHyc намын засгийн үед аль эрт Венесуэль болдгоо болчихсон шүү дээ. Одоо тэр хар нүхнээсээ гарах гээд л үзэж тарж байна. Гэхдээ ардчиллын ач, буянаар өнөөгийн Монгол Улс коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Зочин 2019-08-28 59.153.113.200

Хаана ч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж