Өнөөдрөөс яг нэг жилийн дараа Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах Паралимпийн медалийг ням гариг /2019.08.27/-т танилцуулжээ. Энэ удаагийн Паралимпийн медалиуд нь анх удаа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн гэдгээрээ онцлог болж байгаа аж.
Тус олимпийн наадамд зориулсан 5000 орчим медалийг гар утас, зөөврийн компьютер гэх мэт хаягдал цахилгаан хэрэгслүүдээс гаргаж авсан металлаар хийжээ.
2017 оноос эхлүүлсэн хаягдал материал цуглуулах кампанит ажлын хүрээнд олимпийн наадмыг зохион байгуулагчид нийт 80,000 тонн хаягдал цуглуулсан аж. Үүнээс 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг зэс гаргаж авсан байна.
Эх сурвалж: JAPAN TIMES