“Johnson&Johnson” 572 сая ам.долларын торгуульд унав

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

“Johnson&Johnson” 572 сая ам.долларын торгуульд унав

“Johnson&Johnson” 572 сая ам.долларын торгуульд унав

Америкийн алдарт хүүхдийн арьс арчилгаа, эмийн “Johnson&Johnson” компани шүүхийн шийдвэрээр 572 сая ам.долларыг уг компанийн бүтээгдэхүүн хэрэглээд хохирсон хүмүүсийн нөхөн төлбөрт төлөхөөр болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар маш олон мянган хүн энэ компанийн үйлдвэрлэсэн өвчин намдаах эм хортой гэж зарга үүсгэжээ. Шүүхийн шийдвэрээс харахад уг компани нь өөрийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа эмч нарт нөлөөлж, өвчтөнүүдэд өөрийн эмүүдээ бичүүлж байжээ. Мөн энэ компанийн эмийг хэрэглэсэн өвчтөнүүд тус эмэнд дасал болох байдал ажиглагдсан байна.

“Johnson&Johnson” компанийн өвчин намдаах эмийн тунг хэтрүүлсний улмаас нас баралт нэмэгдсэн бөгөөд Оклахома мужид л гэхэд 6000 хүн нас баржээ. Оклахома муж “Johnson&Johnson” компаниас анх 17 тэрбум ам.доллар нэхэмжилж байсан ч шүүхээс 572 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан аж. Уг компанийн эсрэг хүмүүсийн гомдол тасардаггүй билээ. Өмнө нь мөн л тус компанийн бүтээгдэхүүн болох хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээс нь хорт хавдар үүсгэгч илэрсэн гэсэн гомдол ихээр гарч байв.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж