1969 оны 7 сарын 21-ний өдөр Апполо 11 хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардсан бол Аполло төслийн хүрээнд 3 жилийн хугацаанд нийт 6 удаагийн нислэгээр сансарын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн гэх. Тухайлбал Аполло 14-ийн нисгэгч америкийн далбааг сарны хөрсөнд зоож тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Сар агаар мандалгүй учир дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай. Гэтэл саран дээр авсан фото зургуудын тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүүдэр адил урттай, өндөр өөр байлаа ч адил өнцгөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой. Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой мэт. Гэтэл бодит фото зурагт хөлгийг зөөлхөн байрлуулсан мэт, хөрсөнд ямар ч өөрчлөлт ороогүй байдаг.
үргэлжлэл: robomec.blogspot.jp