Япон ресторануудын цэсэнд “Чингис хаан” нэртэй хоол байх нь зохимжгүй | News.MN

Япон ресторануудын цэсэнд “Чингис хаан” нэртэй хоол байх нь зохимжгүй

Япон ресторануудын цэсэнд “Чингис хаан” нэртэй хоол байх нь зохимжгүй

Япон ресторануудын цэсэнд “Чингис хаан” нэртэй хоол байх нь зохимжгүй

Хэрэв та Японд явж байгаад өлсвөл санаа зовох зүйл байхгүй. Тэндэхийн ресторанууд карритай будаа, темпура, токацү, Чингис хаан гэх мэт олон төрлийн хоолны сонголттой. Та буруу уншаагүй ээ. Тэртээ XIII зууны үед Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан, дэлхийд цуутай удирдагчийн нэр өдгөө Япон улсад цэрэг дайны агуу удирдагчийн түүхэн алдраас гадна амтат шарсан махтай хоолыг ч төлөөлж байна.

Америкчууд энэ төрлийн хоолыг ихэвчлэн “Mongolian Barbecue” буюу “Монгол шарсан мах” гэж нэрлэдэг бөгөөд гол орцонд хэрчсэн сонгино, шош, төмөр тавган дээр гриллдэж шарсан хонины мах байдаг. Энэ хоол Японы хойд нутаг Хоккайдо аралд илүү алдартай.

Японы Шизуока Их сургуулийн профессор, Монголд төрсөн Япон эрдэмтэн Хаян Ян уг хоолны нэрийг хурцаар шүүмжлэгчдийн нэг юм. Тэрбээр “Монголын ард түмний хувьд Чингис хаан бол Японы ард түмний сүр жавхлант эзэн хаантай адил хүндэтгэдэг эрхэм хүн. Тиймээс энэхүү нэрийг хоолны нэр болгон ашиглах нь үнэхээр зохимжгүй зүйл” гэж ярьжээ.

Мөн тэрбээр саяхан япончуудын үндэсний хувцас кимоногийн нэрийг Америкийн реалити шоуны Ким Кардашиан дотуур хувцасны брэндийн нэрэндээ ашиглахад япончууд хэрхэн ундууцаж байсныг онцлоод, түүнтэй нэгэн адил монголчуудын бахархлыг хүндэтгэж үзэхийг уриалсан байна.

Гэвч Чингис хаан гэх нэр чухам ямар зам туулж, ямар учраас япон хоолны цэсэнд багтсаныг хоол хүнсний түүх судлаач Кэйичи Такайшигаас тодруулжээ. Түүний хэлснээр энэ бүхэн 1883 онд төрсөн япон сэтгүүлч Ёшижи Вашизавагаас эхлэлтэй аж. Амьдралынхаа ихэнх хугацааг Бээжинд ажиллаж амьдарч өнгөрүүлсэн тэр хамт ажилладаг хүнтэйгээ хонины мах идэхээр зоогийн газарт очиход Монголд идэж байсантай төстэй байж. Тэгээд л тэд хоорондоо ярилцаж байгаад энэ хоолыг Чингис хаан гэвэл зохимжтой юм байна гэж үзээд Хятадад амьдардаг бусад япончуудтайгаа уулзахдаа энэ нэрийг хэрэглэсээр хожим нутагтаа очоод тараасан байна.

Хоолыг японоор “ジンギスカン  буюу jingisukan” гэдэг бол япончууд Чингис хааны нэрийг дуудахдаа “チンギスハン буюу chingisuhan” гэдэг байна. Ян профессорын үзэж буйгаар яг дээрх шиг Японы зоогийн газарт Юлий Цезарь, Жорж Вашингтон гэдэг нэртэй пицца, гамбургер байх нь бодох ёстой асуудлуудын нэг ажээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-27 192.82.65.141

Тэр хоолны нэрийг болиулсан нь дээр байна. Ямар эвгүй юм бэ?

Avatar

Зочин 2019-08-27 103.212.117.31

Өвөр монгол нөхөр эсэргүүцээд бн уу, ян гээд хятад нэртэйн. Тэр хоолыг нь харин мнголд дэлгэрүүлээд өөрийн болгоод авчихвал жуулчинд хэрэгтэйн биш үү?

Avatar

хэхэ 2019-08-27 103.57.92.39

яадаг юм тийм нэртэй хоол байхад үхэрнүүдээ

Avatar

EKH ORONCH 2019-08-27 64.119.22.221

MUU TENEG MAL.

Avatar

WTF 2019-08-27 118.6.181.31

Tegvel zoruuleed Japan-ii Ezen Khaaniih ni nereer MGL-doo hoolnii ner uguud nerlechih heregtei shd P.I.Z.D.@…..

Avatar

хэхэ 2019-08-27 103.57.92.39

тэнэг үхэр

Avatar

Ээ 2019-08-27 202.9.43.197

Япон байгаа монгол Сумочид нь эсэргүүцээж!

Avatar

Зочин 2019-08-27 202.9.42.249

Хоолыг японоор “ジンギスカン буюу jingisukan” гэдэг бол япончууд Чингис хааны нэрийг дуудахдаа “チンギスハン буюу chingisuhan” гэдэг байна. энэ шиг худлаа юм байхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж