Балбад хүүхдээр тахил өргөжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Балбад хүүхдээр тахил өргөжээ

Фото: Robert Harding / Global Look

 

Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ.

Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. Цагдаагийнхан энэ хэргээр 11 хүнийг баривчилсан байна. Тэдний хувьд бүгд бүх насаараа хоригдох ял авах бололтой.

 

Кудийя тосгон нь Энэтхэгтэй хил залгаа нутгийнх бөгөөд тэнд амьдардаг энэтхэг үндэстнүүд мал амьтнаар тахил өргөх уламжлалтай ажээ. Гадхимаи гэдэг наадмаар 400 мянга хүртэл гахай, тахиа, ямаа, харх, тагтаа зэргээр тахил өргөн хөнөөдөг гэнэ. Нутгийн захиргаа нь энэ бүдүүлэг уламжлалтай тэмцэх тусгай хөтөлбөр явуулж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж