"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт эхэллээ

"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт эхэллээ

БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй "СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ" үндэсний сургалтын нээлт өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

Хан-Уул дүүргийн хэмжээнд олон улсын стандартад нийцсэн, эрүүл аюулгүй,  жишиг цэцэрлэгүүдийг бий болгох тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа бөгөөд гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгүүдийн сургалтын арга барил, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн онцлогт тохирсон олон төрлийн хүмүүжлийн шинэлэг аргачлалуудыг нэвтрүүлж ажиллах тал дээр туршлага судалж, олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар онцоллоо.

Энэхүү сургалтад төрийн өмчийн 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 цэцэрлэгийн 800 гаруй эрхлэгч, арга зүйч багш нар хамрагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж