Москва хотын сургуулиудад IT ангиудыг нээх бэлтгэл хийгдэж байгаа талаар Москва хотын Захирагчийн албан сайтад мэдээлжээ. "ИТ-класс в Московской школе" төслийн хүрээнд энэ ангиудыг нээх бөгөөд ангид хамрагдах хүүхдүүдийг шалгалтаар сонгон авах ажээ.
Сонгон шалгаруулалтын өнгөрсөн зургадугаар сард хийсэн бөгөөд эхний шатанд 3300 хүүхэд тэнцэж, үүнээс 2100 хүүхдийг сонгон авсан байна. IТ ангид суралцах хүсэлтэй хүүхдүүд их байгааг харгалзан төсөлд хамрагдах сургуулийн тоог нэмэгдүүлэхээр болсон байна.
Төслийг үндэсний IT компаниуд болон "Высшая школа экономики" сургуулийн шинжилгээ судалгааны төв, Николай Бауманы нэрэмжит Техникийн их сургууль санхүүжүүлж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ