БНСУ Монголоос 200 ширхэг аргалын цог хорхой нутагшуулахаар авчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

БНСУ Монголоос 200 ширхэг аргалын цог хорхой нутагшуулахаар авчээ

БНСУ Монголоос 200 ширхэг аргалын цог хорхой нутагшуулахаар авчээ

БНСУ-ын  Байгаль орчны газар Монгол Улсаас аргалын цог хорхой 200 ширхэгийг авч эх орондоо хүргэжээ. Уг ажил нь хоёр улсын Байгаль орчны газрын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ба ингэснээр тус улсад устаж алга болсон шавьжны нэгэн төрөл болох аргалын цог хорхойг дахин нутагшуулах, үржүүлэх боломжтой болох юм байна.

Аргалын цог хорхой нь Өмнөд Солонгос улсад 1970 он хүртэл байсан боловч  бэлчээрийн аж ахуйн оронд фермерийн аж ахуй хөгжиж, газар тариалангийн талбай нэмэгдэх болсонтой холбоотойгоор сүүлийн 30 жил гаруйн турш огт бүртгэгдээгүй, устаж алга болсон хорхой шавьжны нэг болжээ.

Монголоос Солонгост аваачсан аргалын цог хорхойг шавьж, хорхой судлалын төвд тусгай орчинд үржүүлэн дасан зохицсоны дараа байгальд нь тавих юм байна.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж