Ойролцоогоор 34 сая хүн хөдөлмөрийн зах зээлийн “хар нүхэнд” байна хэмээн BCG болон World Skills байгууллагын хамтарсан судалгааны тайланд дүгнэжээ. Эзэмшсэн мэргэжил нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахаа больсон, мөн эзэмшсэн мэргэжил нь зах зээлд хахсан хүмүүсийг ийнхүү “хар нүхэнд” орсон хэмээн үздэг байна.
Олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг BCG, World Skills байгууллага нь уг судалгааг Оросын төрийн өмчит "Росатом" компанийн захиалгаар хийсэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээгээр дэлхий нийтэд “хар нүх”-ний асуудал улам тулгамдах болжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1,3 тэрбум хүн “хар нүхэнд” байгаа бөгөөд 10 жилийн дараа 100 сая хүн энэ нүхэнд орох ажээ.
"Росатом" компанийн ерөнхий захирал Алексей Лихачевийн хэлснээр технологийн хөгжил, хиймэл оюун ухаан, интернэт, робот зэрэг нь сая сая хүнийг хөдөлмөрийн зах зээлээс шахаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ