ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар дунд сургуулиудад шалгалт хийж, эрүүл ахуйн шаардагдах дүрэм журмыг зөрчсөн 27 мянга орчим зөрчлийг илрүүлэн нийтдээ 200 орчим сая рублийн торгууль ногдууллаа хэмээн тус байгууллага мэдээллээ.
Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан уг шалгалтыг хийсэн байна. Эрүүл ахуйн хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгаснаас гадна сургуулиудын гэрэлтүүлэг, ундны усны хоолой зэргийг шалгасан байна. Мөн 12 мянга орчим шаардлагыг сургуулиудад бичгээр өгсөн бөгөөд энэ шаардлагад засварын төрөл бүрийн ажлууд, шаардлагатай тавилгыг гүйцээх зэрэг үүргийг өгчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагын биелэлтийг уг сургуулийн харьяалагдах Боловсролын газрууд шалгах учиртай юм.
Мөн хичээлийн жилийн бэлтгэл ажилтай холбоотой гомдол, санал авах шуурхай утсыг ажиллуулж эхлээд байгаа ажээ. Өнгөрсөн жил хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө ийм шуурхай утсыг ажиллуулсан бөгөөд эцэг эхчүүдээс 11 мянга орчим гомдол санал авч байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ