Хандиваар цугласан 20 сая төгрөгийг тусламж хэрэгтэй хүүхдэд олгоно

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Хандиваар цугласан 20 сая төгрөгийг тусламж хэрэгтэй хүүхдэд олгоно

Хандиваар цугласан 20 сая төгрөгийг тусламж хэрэгтэй хүүхдэд олгоно

Монгол Улсын эх үрсийн элч дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяр, түүний гэргий Б.Золзаяа, талийгаач Л.Анхилуун охины ээж Б.Ариунгэрэл, аав Т.Лхагвасүрэн нар өнөөдөр /2019.08.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хоёр сартайдаа зүрхний дөрвөлсөн гажиг хэмээх өвчнөөр оношлогдон 74 хоног сэхээнд байсан Л.Анхилуун охиныг аюулт өвчнөөс нь аврахын тулд гурван сарын өмнө Ноён бондгорын гэр бүл сайн үйлсийн аян санаачлан, 27 мянган бал урд хөршөөс захиалан авчруулжээ. Сайн үйлсийн аяны хүрээнд нийт 20 сая төгрөг цуглараад байсан ч Л.Анхилуун охин өнгөрсөн зургадугаар сарын 03-ны өдөр хорвоог орхисон байна.

Дуучин Ноён бондгор энэ талаар “Л.Анхилуун охиныхоо хандивын аянаас үлдсэн 10 мянган балыг бид дараачийн эдгэрэх боломжтой хүүхдүүдэд хандивлана. Дараагийн туслах хүнээ бид материалаа бүрдүүлж явуулсан хүмүүсээс сонгох ба Т.Лхагвасүрэнгийн /80017525/ гэсэн дугаараар холбогдох боломжтой. Тэд маань өөрийн охиныг алдан хүнд хэцүү байгаа ч бусад эцэг, эхэд туслахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж, тусалж байна.

Эцэст нь залуучуудаа бүгдээрээ эвтэй найртай байцгаая. Хүмүүс минь зовж байгаа нэгэндээ тусалж байя. Миний хүүхэд биш гэсэн хандлагаар битгий хандаарай” гэсэн юм.

Э.Баглаацэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж