Допингийн шинжилгээ солигдох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2019.08.28-нд нийтлэгдсэн

VS

Допингийн шинжилгээ солигдох боломжтой юу?

Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдоос авсан шинжилгээнээс сэргээшний төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр /2019.08.26/ албан ёсоор зарласан. Тодруулбал, S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис Э.Оюунболдоос илэрсэн нь нэгэнт  тогтоогдсон.

Иймд Э.Оюунболдын цолыг нь хураах асуудал үүсч байгаа юм. Хуулиараа  Үндэсний бөхийн салбар хороо хуралдаад дараа нь Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо хуралдсанаар  цол хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж.

Э.Оюунболдын хувьд "Миний шээсийг сольсон, хууль хяналтын байгууллагад хандана" гэдгээ мэдэгдсэн. Уг асуудлын хүрээнд Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын  эсрэг, тэсрэг  байр суурийг энэ долоо хоногийн “VS” буландаа  хүргэж байна.

Ө.Энхтүвшин:
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга

-БНСУ-ын лабораториос ирсэн хариуд үндэслэж шийдвэрээ гаргана. Шээс солих ямар ч боломжгүй. Эргэн тойронд камертай шинжилгээ авах өрөөнд дотуур өмд, углааштай нь оруулаад, өөрөө таглаад дээж өгч байгаа.

Б.Бат-Эрдэнэ:
Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн

-Э.Оюунболдын өөрийнх нь хэлсэн мэдэгдэл дээр бол “Би допинг хэрэглээгүй. Намайг ийм зүйлд орооцолдуулж байна. Дарамталсан. ДНК-ийн шинжилгээ өгнө” гэж ярьсан байгаа. Тэгэхээр ДНК-ийн шинжилгээ өгөх гээд Б сорьцоо өгөөгүй. Ер нь допингийн шинжилгээг ямар хэмжээнд авдаг юм бол. Сүүлийн үед их өөр болсон юм байна. Допингийн шинжилгээ авч байгаа бичлэгийг би фэйсбүүкээр харсан. Шинжилгээ өгч байгаа хүмүүс нь улавч, углааштай яваад байгаа бололтой. Наана нь олон хүн оччихсон бичлэг хийгээд байсан. Ер нь жаахан замбараагүй болсон юм болов уу гэж харагдахаар юм билээ. Энэ бүхнийг цэгц журамд оруулахгүй бол болохгүй байх даа. Олон улсад допингийн шинжилгээ буруу зөрүү гардаггүй юм байна. Яагаад гэхээр Олон улсад бүсчлээд байгуулагдсан лабораториуд байгаа шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж