Сагсан бөмбөгийн ДАШТ: Герман улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ: Герман улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ: Герман улсын шигшээ баг

2002 оны ДАШТ-ий хүрэл медальт Германы шигшээ баг Европын бүсээс эрхээ аван Хятадад ирж байна. Германы шигшээ баг 2002 оны дэлхийн аваргад Д.Новицки, өдгөөгийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Рёдль тэргүүтэй залуус хүрэл медаль хүртсэн нь тус улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт болно. Харин энэ удаагийн ДАШТ-д НБА-н шилдэг тоглогч Д.Новицкигүй шигшээ баг ирж байна. Гэхдээ энэ багт НБА-н Атланта Хаукс багийн Д.Шрёдер багтаад байгаа боловч тийм ч хүчирхэг бус баг гэж харж байна.

Германы шигшээ баг дэлхийн аваргын G хэсэгт Франц, БНДоминикан болон Йордан улсын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Мэдээж Германы шигшээ баг хэсгээс гарахын төлөө тоглоно. Хэсгийн эхний тоглолтоо Францын шигшээ багтай хийх бол дараа нь БНДоминикан болон Йорданы шигшээ багуудтай тоглоно. Францын шигшээ багт хожигдлоо гэхэд Йордан, БНДоминиканы шигшээ багуудыг заавал хожиж байж хэсгээс гарах боломжтой болно. Хэсгээс гарлаа ч яг өдгөөгийн шигшээ баг хүнд өрсөлдөгчидтэй таарна. Германы шигшээ баг 2010 оны ДАШТ-д ердөө хоёр хожил авсан байдаг бол энэ удаа ийм дүр төрх давтагдахыг үгүйсгэхгүй юм.

Гэхдээ Германы шигшээ багийн дэлхийн аваргын эрхээ авсан байдлыг харвал амжилтыг нь үгүйсгэж болохгүй юм. Учир нь Европын бүсийн I шатанд олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий хошой алт, 1 мөнгөн медальт Сербийн шигшээ багтай нэг хэсэгт багтан ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн. Сербийн шигшээ багаас гадна Австри, Гүржийн шигшээ багуудтай өрсөлдөн хэсэг тэргүүлсэн бол II шатанд Грек, Сербий, Гүрж, Израиль болон Эстони шигшээ багуудтай өрсөлдөн хэсгийн 2-р шалгарч дэлхийн аваргын эрхээ авсан. Европын бүсийн сонгон шалгаруулалтыг амжилттай давсан Германы шигшээ баг бас эргэлзээ төрүүлнэ. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол том тэмцээн юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж