Майкл Клечески: АНУ-ын ЭСЯ Монголын цахим худалдааг дэмждэг

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Майкл Клечески: АНУ-ын ЭСЯ Монголын цахим худалдааг дэмждэг

Майкл Клечески: АНУ-ын ЭСЯ Монголын цахим худалдааг дэмждэг

АНУ-ын ЭСЯ-наас Монгол Улсад цахим худалдааны салбарыг хөгжүүлэх тухай семинарыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү семинарт АНУ-ын Элчин сайд Майкл Клечески оролцож үг хэлжээ. Тэрбээр “АНУ-ын нэгэн адилаар Монгол Улс дэлхий даяар бизнес болон хүмүүс хоорондын холбоо харилцаанд технологи ашиглаж байна. Монгол Улс өргөн хүрээний, өгөөж ихтэй зах зээлүүдэд нэвтэрч, эдийн засаг, худалдааны салбараа төрөлжүүлэхэд цахим худалдаа гайхалтай боломж бий болгох юм.

Инноваци, оюуны өмч, хувийн нууцыг дээдлэх, мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх, мөн цахим орчинд аюулгүй байдлыг хангах нь Монгол Улс ирээдүйн зах зээлд амжилт олоход тусална. АНУ-ын ЭСЯ Монголын цахим худалдааны салбарыг бахархалтайгаар дэмжин ажилладаг” хэмээн хэлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж